Билл Гейтс Аризонад УХААЛАГ ХОТ байгуулахад $80 саяыг зарцуулна

Д.Багахүү GoGo.mn

2017-11-15 11:05 GMT+8

Дэлхийн тэргүүн баян Билл Гейтс Белмонт Партнерс хэмээх хөрөнгө оруулалтын компаниараа дамжуулан Аризона мужид ухаалаг хот байгуулахад 80 сая ам. доллар зарцуулна гэдгээ мэдэгдлээ.

Ингэснээр орон байр, тээвэр, дижитал харилцаа холбоо гээд олон асуудлыг цогцоор нь шийдсэн байх шаардлага тулгарах юм

Өндөр хурдны интернет, үйлдвэрлэл, өөрийгөө жолооддог машинуудад зориулсан тусгай дэд бүтэц гээд орчин үеийн, ухаалаг хотод хэрэгтэй бүхнийг энэ хотдоо бүтээх аж. Тэрээр Аризона мужийн баруун өмнөд хэсэгт 25 мянган га талбай худалдан авчээ.

25 мянган га талбайн 3800 орчим нь оффис, дэлгүүр барих талбай бол 470 га талбайд дунд сургууль барих аж. Одоо тухайн газрыг Уест Валли хэмээн нэрлэдэг бол хот байгуулагдсаны дараа Белмонт гэж нэрлэдэг болох юм байна.

Үлдсэн талбайд нь 80 мянган айлын орон сууц, байшин барих бөгөөд хүн амынх нь тоо 182 мянга хүрэх тооцоо гарчээ.

2006 оноос хойш Билл Гейтс, эхнэр Мелинда Гейтсийн хамт дэлхий даяар ядуурлыг бууруулах, төрөл бүрийн өвчнийг эмчлэх зорилгоор Гейтс сангийнхаа үйл ажиллагаанд бүх анхаарлаа төвлөрүүлэх болсон юм.

Харин шинэ хот байгуулахаар төлөвлөж буй нь хүн амын хот руу суурьших нүүдлийг зохицуулахад шаардлагатай зүйлсийн нэг аж. НҮБ-ын тооцоолсноор 2050 он гэхэд 2,5 тэрбум хүн хотод суурьших юм байна.

Ингэснээр орон байр, тээвэр, дижитал харилцаа холбоо гээд олон асуудлыг цогцоор нь шийдсэн байх шаардлага тулгарах юм. Өнөөдөр маш олон хотын дэд бүтэц, технологи олон арван жилийн өмнөхөөрөө байгаа учраас бүх асуудлыг шийдэж чадахгүй хэвээр байна.

Харин Белмонт Партнерс илүү уян хатан дэд бүтэцтэй, зорилго бүхий хотыг байгуулах аж. Одоогийн байдлаар бүтээн байгуулалтын ажил хэзээ эхлэх тухай тодорхой хугацаа товлоогүй байгаа юм байна.

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Нийт 156 санал өгсөн байна.

Дээшээ