Нялхсын болон эхийн эндэгдэл буурчээ

Б.Эрмүүн GoGo.mn

2017-11-15 12:41 GMT+8

Улсын хэмжээнд 2017 оны эхний 10 сард 60817 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 61187-д хүрчээ.

Энэ нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 7.3 хувиар, амьд төрсөн хүүхэд 7.1 хувиар буурсан үзүүлэлт юм.

1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2017 оны эхний 10 сард 14 болж, өмнөх оны мөн үеэс 3 хүүхдээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 17 болж, өмнөх оны мөн үеэс 4 хүүхдээр буурсан байна. 

Харин эхийн эндэгдэл 2017 оны эхний 10 сард 15 болж, өмнөх оны мөн үеэс 51.6 хувиар буурлаа.

Эх сурвалж: МУҮСХ

GoGo Facebook Хуудас
 
 
Иргэдэд газрыг үнэ төлбөргүйгээр өмчлүүлэх хуулийн хугацаа тавдугаар сарын 1-нд дуусна. Энэ хугацааг сунгах эсэхэд та ямар саналтай байна?
Нийт 389 санал өгсөн байна.

Дээшээ