Дэлхийн 184 орны 16000 орчим эрдэмтэн хүн төрөлхтөнд зориулж сэрэмжлүүлэг гаргаж, гарын үсэг зуржээ. Энэхүү сэрэмжлүүлэг нь 25 жилийн өмнө Сэрэмжлүүлэх эрдэмтдийн холбооны бичиж байсан захидлын шинэчилсэн хувилбар аж.
Гэхдээ энэ удаад аюул улам ноцтой болж, нөхцөл байдал 1992 онд байснаас ч дор болсон гэжээ. Хүн төрөлхтөн мөхлийн ирмэгт ирсэн, хурдацтай өсөж буй хүн амын хязгаартай нөөцийн хэрэглээ асар их байгаа зэргийг тэд анхааруулсан байна.
Хэрвээ дэлхий даяар яаралтай арга хэмжээ авахгүй бол хүн төрөлхтний оршихуйд ноцтой аюул учирна гэжээ. Анхны захидал бичиж байснаас хойш өнөөдөр ганц озоны цоорхой л багассан бөгөөд өөр ямар ч өөрчлөлт гараагүй аж.
Харин бусад бүх асуудал улам дордож, буцаах аргагүй болохоос нь өмнө арга хэмжээ авах тун бага хугацаа үлдсэн гэжээ. Байгаль орчны хямрал үргэлжилснээр цаг уур өөрчлөгдөж, ой мод сүйдэж, төрөл зүйл бүтнээрээ устаж, далайд үхлийн бүс бий болж, цэвэр усны хомсдолд орно гэсэн байна.
АНУ-ын Орегоны Их сургуулийн экологийн ухааны профессор Уиллиам Риппл “Хүн төрөлхтөнд хоёр дахь анхааруулгыг хүргэж байна. Бид хэтэрсэн хэрэглээ, хүн амын түргэн өсөлт зохисгүй хандлагаараа ирээдүйгээ сүйтгэсээр байна” гэжээ.
Анхны захидалд эрдэмтэд хүн төрөлхтний байгаль орчинд үзүүлж буй нөлөө нь харамсаад барахгүй их хохирол учруулна хэмээн бичиж байсан аж.
Хэдийгээр өнгөрсөн хугацаанд бид озоны давхаргыг цоолж буй химийн хэрэглээгээ багасгаж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээ нэмэгдүүлсэн боловч өөр олон зүйлийг эсрэгээр нь устгасаар байна.
Өнгөрсөн 25 жилийн хугацаанд:
- Дэлхийн хүн амын 26 хувь нь ундны цэвэр усны хомсдолд орсон
- Бохирдол, хүчил төрөгчийн дутагдлаас болж тун цөөн төрөл зүйл амьд үлдэх боломжтой “Далайн үхлийн бүс” хэмээх хэсгүүд 75 хувиар өссөн.
- 300 сая га талбай ой модгүй болсон
- Дэлхий даяар нүүрс хүчлийн хэмжээ нэмэгдэж, температур өссөн.
- Дэлхийн хүн ам 35 хувиар өссөн
- Сүүн тэжээлтэн, хэвлээр явагч, шувуу, загасны тоо толгой 29 хувиар буурсан зэрэг аймшигтай тоо баримтуудыг тэд дэлгэжээ.
Тиймээс профессор Риппл болон түүний хамтрагчид “Дэлхийн Эрдэмтдийн Нэгдэл” хэмээх бие даасан байгууллагыг байгуулж, хүн төрөлхтний ирээдүйн төлөө, тогтвортой амьдралын төлөө дуу хоолойгоо өргөхөөр төлөвлөж байгаа аж.
Эх сурвалж: CNN