Генетикийн аргаар аливаа амьтны үр төлд эцэг, өвгөдийнх нь дурсамжийг дамжуулж болдог гэдгийг тогтоосон шинэхэн судалгаагаар фобиа буюу ямар нэгэн зүйлээс айх айдас мөн удам дамжиж болно гэж үзжээ.
Хулганыг үржилд орохоос нь өмнө интоорын цэцгийн үнэр гарах бүрт цахилгаанаар цохиулж, айдастай болгосон аж
Эрдэмтэд олон жилийн турш хэн нэгний насаараа сурч мэдсэн зүйлс, туршлагыг дараа үед нь дамжуулж болно гэж үздэг байв. Тэгвэл үнэхээр зарим төрлийн мэдээлэл ДНК-д гарсан бяцхан өөрчлөлтөөр удам дамжих боломжтой гэдгийг тогтоожээ.
Атлантагийн Эмори Анагаахын Их сургуулийн эрдэмтэд хулгана ямар нэгэн айдас түгшүүртэй үйл явдлаас мэдэрсэн мэдрэмжээ удам дамжуулж байгааг олж мэдсэн аж. Жишээлбэл интоорын цэцгийн үнэрээс айх айдас удам дамжжээ.
Энэхүү нээлтийн ачаар хүмүүс яагаад ямар нэгэн огт хамааралгүй зүйлээс айдаг болохыг тодорхойлж чадаж магадгүй. Тэгэхээр аалзнаас айх айдас нь эцэг, өвгөдийнх нь олон хөлт амьтнаас айсан үйл явдлаас улбаатайгаар тухайн хүний генд бичигдэн үлдсэн байж болох юм.
Эмори Их сургуулийн сэтгэцийн өвчин судлалын тэнхимийн доктор Брайн Диас “Бидний олж мэдсэнээр жирэмслэлтээс өмнө болсон үйл явдал ч гэсэн хүүхдэд удамших боломжтой. Энгийнээр бол эцэг эх нь бага байхад тохиолдсон ямар нэгэн үйл явдал үр хүүхдийнх нь мэдрэлийн системд хадгалагдаж үлддэг гэсэн үг юм” гэжээ.
Энэ нь төрөл бүрийн фобиа, сэтгэл гутрал, хямрал зэргийг тайлбарлаж магадгүй юм. Мэдрэлийн шинжлэх ухааны сэтгүүлд бичсэн нийтлэлд эрдэмтэд хулгана дээр хийсэн туршилтаа дэлгэрэнгүй тайлбарлажээ.
Хулганыг үржилд орохоос нь өмнө интоорын цэцгийн үнэр гарах бүрт цахилгаанаар цохиулж, айдастай болгосон аж. Ингээд хэсэг хугацааны дараа интоорын цэцгийн үнэрээс айдаг болсон хулганы гөлчгий энэ үнэрээс айж байгаа эсэхийг шалгажээ.
Үр дүнд нь огт цахилгаанд цохиулж байгаагүй ч гэсэн гөлчгий интоорын цэцгийн үнэр гарахад айдаг болсон байсан аж. Түүний дараах төрөлд ч гэсэн мөн дээрх шинж тэмдэг илэрсэн бөгөөд тухайн хулгана болон үр удмынх нь тархины үнэр ялгах хэсэгт нь ижилхэн өөрчлөлт гарсан байжээ.
Түүнчлэн ДНК-д байрлах үнэр ялгах ген нь мөн өөрчлөгдсөн байсан байна. Тэгэхээр ямар нэгэн үйл явдлаас олж авсан туршлага тархиар дамжин генд хадгалагдаж улмаар удам дамжиж байдаг аж. Одоо эрдэмтэд эдгээр мэдээлэл яг ямар зарчмаар ДНК-д хадгалагдаж буйг судалж, мэдэх юм.
Харин хамгийн чухал нь хүний генд яг ийм зарчим үйлчилж байгаа эсэхийг баттай тогтоох. Байгалийн жамаар мэдээлэл үнэхээр дамжих эсэхийг мэдэх юм.
Эх сурвалж: Telegraph