“Та бүхэн одоо Японы хамгийн хурдан, олон хүний багтаамжтай цахилгаан шатаар зорчих гэж байна. Минутад 600 метр буюу 36 км/цагийн хурдтай цахилгаан шат та бүхнийг Тембо тавцангийн 350 метрийн өндөрт хүргэнэ” хэмээн тайлбарлагч эмэгтэйн яриагаар угтуулан цахилгаан шатанд суув.
Ошиаге буудал нь яг “Тэнгэрийн мод”-ны доор байрлах учраас шатаар дээшээ гарахад л шууд харагдах аж
Токиогийн “Тэнгэрийн мод” хэмээх энэхүү цамхаг дэлхийн хамгийн өндөр телевизийн цамхаг бөгөөд оройн өндөр нь 634 метр. Тийм ч учраас дэлхийн хамгийн өндөр барилга болох Бурж Халифа/830 метр/-ийн дараа хоёрдугаарт ордог өндөр байгууламж юм.
Гэхдээ барилга уу, байгууламж уу гэдгээс шалтгаалан дараалал нь өөрчлөгдөх сонирхолтой хүснэгт бий. Учир нь Токиогийн “Тэнгэрийн мод”-ноос ердөө хоёрхон метр “намхан” Шанхай цамхаг барилгын жагсаалтад дэлхийд хоёрдугаарт ордог.
Харин байгууламжийн жагсаалтад Тэнгэрийн мод Фүжи уулын дэргэд дүнхийнэ. Гэхдээ эдгээрийн аль нь ч Фүжи уулнаас хэд дахин намхан л даа.

Ингээд Японд зорчсон цуврал тэмдэглэлийн нэг болох Токио “Тэнгэрийн мод”-ны аяллын тухай танд хүргэе.
Миний буудалласан буудлын дэргэд орших Акасака Мицүкэ хэмээх метроны буудлын дэргэд Нагатачо буудал бий. Эндээс Ханзомон шугамын дөрөв дэх зогсоолоос Ошиаге буудал руу нийт 10 буудал дамжиж очно. Ошиаге буудал нь яг “Тэнгэрийн мод”-ны доор байрлах учраас шатаар дээшээ гарахад л шууд харагдах аж.
Очих зардлын хувьд том хүний 240 иен.
Нээрэн Токио хотод өдөр тутам болон амралтын өдрүүдэд тодорхой цагуудад дурсгалт газруудаар тойрон аялал хийдэг ҮНЭГҮЙ автобус байдаг юм билээ. Хэрвээ цаг зав гайгүй бол ийм автобусаар нь үзмээр газруудаараа ороод гарахад гэмгүй. “Тэнгэрийн мод” руу явдаг автобус ч байдаг.
СҮНСЭЭР ТУУГДАГСАД ҮЗСЭН НЬ
Ингээд шууд дөрвөн давхарт байрлах тасалбар борлуулдаг цэг рүү нь явлаа. Замд харин Жибли студийн “Боргоцой дэлгүүр” байдаг юм байна. Нөгөө алдарт “Миний хөрш Тоторо”, “Кикигийн хүргэлтийн үйлчилгээ”, “Мононоке гүнж” гээд анимейшнүүдийг бүтээсэн студи нь Жибли.
Тийм ч учраас энэхүү дэлгүүрт нь студийн хийж байсан бүтээлүүдтэй холбоотой бүх төрлийн бараа бүтээгдэхүүн байдаг аж. Тоторогийн чихмэл, эвлүүлдэг тоглоомоос эхлээд бүх зүйл байх бөгөөд зурагтаар нь “Сүнсээр туугдагсад” гарч байв.
Дэлгүүрийн бараа сонирхож хэсэг саатаад, Сүнсээр туугдагсад жаахан үзэж байгаад цаашаа явлаа. Токиогийн “Тэнгэрийн мод” цамхгийн дөрвөн давхрын тасалбар борлуулах цэг нь гэр бүлээрээ, ганцаараа, найзтайгаа яваа хүмүүст зориулсан тасалбар борлуулдаг аж.
НЭГ СЕКУНД НЭГ МЕТР
Хэрвээ олуулаа, группээр явж байгаа бол нэгдүгээр давхрын тасалбар борлуулах цэгээр үйлчлүүлнэ. “Тэнгэрийн мод” цамхагт Тембо тавцан болон Тембо Галарей гэсэн хоёр тавцан бий. Темба тавцан нь 340-350 метрийн өндөрт, харин Тембо Галарей нь 450 метрийн өндөрт байдаг.
Тасалбарын үнэ нь дугаарлаж зогсохгүй, яаралтай бол хоёр тавцан руу гарахад 4000 иен, харин энгийн бол Тембо тавцангийн тасалбар 2060 иен, Тембо Галарейн үнэ нь 1030 иен бөгөөд нийлээд 3090 иен болно.
Хавар, зун, намар, өвөл гэж нэрлэсэн дөрвөн цахилгаан шат энд бий. 600 метр/секундийн хурдтай учраас ердөө 30 гаруй секундэд 350 метрийн өндөрт гарч ирэв. Чих бага зэрэг дүнгэнэсэн хэдий ч цахилгаан шатнаас буухын төдийд Токио нүдний өмнө дэлгээтэй харагдах аж.
НАРАН МАНДАХ НУТАГ
Азаар манангүй өдөр таарсан учраас тэртээ алсад Фүжи уул дүнхийнэ. Хэрвээ манантай өдөр таарвал тийм ч их харах зүйл байдаггүй гэж тайлбарлагч эмэгтэй ярьсан юм. Токиогийн Тэнгэрийн мод руу ирэхээр шийдсэн бол та өглөөний цагаар ирэх хэрэггүй. Нар ихтэй үед нүд гялбаж, үзэгдэх орчин тийм ч үзэсгэлэнтэй байхгүй, дээрээс нь зураг авахад бүр ч тохиромжгүй.
Тиймээс өдөр дунд, ялангуяа жилийн энэ үед бол 14:00-15:00 цагийн үед ирэх нь хамгийн тохиромжтой санагдсан. Нар хэвийсэн үед Токио ямар үзэсгэлэнтэй харагддаг гэж бодно.
Мандах нарны нутаг гэдгээрээ алдартай Японд нар эрт мандаж, тэр хэрээрээ эрт жаргадаг. Яагаад ч юм зарим тохиолдолд Грийнвичээс цагийн бүсээ өөрчилж болдоггүй юм байх даа гэж бодогдож байв.
Яг одоо жилийн энэ үед Японд нар өдөр 16:30 цагийн үед жаргаж байгаа. Харин өглөө 06:20 цагийн үед мандаж байдаг аж. Хамгийн их нартай байдаг үе нь зургадугаар сараас наймдугаар сар бөгөөд 19:30 гээд нар жаргаж эхэлнэ.
ЭГЦ ДООШОО ХАРМААР БАЙНА УУ?
Токиогийн “Тэнгэрийн мод” 2012 онд ашиглалтад оржээ. Энэ жил цамхгийн 5 жилийн ой тохиож байгаа юм байна. Гэхдээ үүнээс өмнө Токио хот “Токио цамхаг”-аараа алдартай байв. Бэлгэдэл нь байлаа.
Харин өнгөрсөн таван жилийн хугацаанд NHK-ийн тэргүүлдэг телевизийн зургаан сувгийн долгионыг цацахад ашиглахын зэрэгцээ, Токио хотыг хамгийн өндрөөс харах цонх нь Тэнгэрийн мод болжээ.
Эхний тавцанд/340-350 метр/ кафе, зураг авах үйлчилгээ, эгц доошоо хардаг шилэн шал, “634” тансаг ресторан зэрэг байрлана. Түүнчлэн энгийн тасалбартай үйлчлүүлэгчид дээшээ 450 метрт байрлах тавцан руу гарах тасалбарыг 350 метрийн давхраас авна.
450 метрт байрлах Тембо Галарейн хувьд дээш өгсөх цахилгаан шат нь гадагшаа харсан шилэн хана, таазтай учраас сонирхолтой. Тэрнээс үзэгдэх орчин тэгж их өөрчлөгдөхгүй бөгөөд 350 метр болон 450 метр хоорондын ялгаа бараг байхгүй.
Харин ганц давуу тал нь доор харагдаж байгаа шиг зургаа авахуулж болно.
Тэнгэрийн модны гэрэл зургийн үйлчилгээ нь өдөр, шөнө ялгаагүй мэргэжлийн зураг авч өгөх бөгөөд 1300 иений үнэтэй.
ЯПОНЫ ХАМГИЙН ӨНДӨР МЭРГЭЖИЛ
Токиогийн “Тэнгэрийн мод” Японы хамгийн өндөр байгууламж учраас цонхыг нь цэвэрлэдэг хүмүүс хамгийн өндөрт ажилладаг хүмүүс гэж цамхгийн цахим хуудсанд бичжээ. Хэрвээ аз таарвал эдгээр хүмүүсийг ажиллаж байгаатай таардаг аж.
Яг л тэнгэр цэвэрлэж байгаа мэт харагдах эдгээр хүмүүсийн ашиглаж байгаа багаж нь хүртэл уяатай байдаг бөгөөд тун өндөр чадвартай хүмүүс ажилладаг гэсэн.
Хэрвээ та Токиод очвол цаг агаар тогтуун, манан будангүй үед заавал энэ цамхаг дээрээс Зүүн нийслэлийг тольдоорой. Амралтын өдрүүдэд болон баярын өдрүүдээр хүн ихтэй байдаг болохоор урт дараалалд хэдэн цаг зогсож магадгүй.
Тиймээс гадаадын иргэдэд зориулсан дугаарладаггүй, яаралтай тасалбарыг нь авч үйлчлүүлбэл цаг хэмнэнэ. Харин цаг агаар тийм ч сайхан биш бөгөөд мөнгө хэмнэхийг хүсвэл Шинжүкүд байрлах Токио хотын захиргааны барилгын дээд давхарт очиж болно.
202 метрийн өндрөөс мөн л Токио хотыг бүтнээр нь харах боломжтой энэ барилгаас Фүжи уул бүр ойрхон харагддаг, ямар нэгэн төлбөр байхгүй.