Үндэсний хөгжлийн газар, Монголын Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) ЭТИС хөтөлбөр хамтран “Тогтвортой хөгжлийн үндэсний VII форум”-ыг өнөөдөр Шангри-Ла зочид буудалд зохион байгуулж байна.
НҮБ-аас 17 зорилго, 169 зорилт, 241 шалгуур үзүүлэлттэй “Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт”- ыг 2016 оны нэгдүгээр сарын 1-нд баталсан.
Монгол Улсын хувьд мөн адил дөрвөн бүлэг, 44 зорилт, 20 шалгуур үзүүлэлттэй “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030“-ыг баталсан бөгөөд холбогдуулан 2016 онд тус форумыг зохион байгуулсан.
Олон улсын судлаачид, үндэсний экспертүүд санал бодлоо хуваалцана
Энэ удаагийн форумын үеэр Тогтвортой хөгжлийн 17 зорилтууд дотроос “Хүртээмжтэй, тогтвортой эдийн засгийн өсөлтийг дэмжих, нийт хүн амыг үр бүтээмжтэй хөдөлмөр эрхлэлт, зохистой ажлын байраар хангах” гэсэн зорилтын хүрээнд олон улсын судлаачид, үндэсний экспертүүд санал бодлоо хуваалцана. Хөдөлмөр эрхлэлт нь цахим буюу үйлдвэржилтийн хувьсгал 4-ийн үед ямар болох үүнд Монгол Улс ямар бодлоготой байх талаар форум анхаарлаа хандуулах юм.
Форумын үеэр “ТХЗ 8” хүрээнд сэдэвчилсэн хэлэлцүүлгүүд өрнөх бөгөөд, үдээс өмнө “Монголын эдийн засгийн төлөв”, “Дэлхийн ТХЗ-уудын хэрэгжилт Монгол Улсад”, “Иргэдийн оролцоотой орон нутгийн хөгжлийн бодлого-Тогтвортой, хүртээмжтэй аялал жуулчлалын Тайланд Улсын кэйс” судалгаа, ХБНГУ-ын судлаач Ш.Байссвенгер “Аж үйлдвэр 4.0 ба үйлдвэрлэлийн өөрчлөлт”, GIZ-ийн ЭТИС хөтөлбөрийн захирал Др.Ш.Ханселманн “Ноён Робот бүхнийг хийнэ-Дижитал эрин үеийн хөдөлмөр эрхлэлт” зэрэг илтгэлүүд тавигдана.
Үдээс хойш “Яагаад чухал вэ?-Орон нутгийн тогтвортой хөгжил, эдийн засгийн өсөлтийг хангах амжилтын хүчин зүйлс ба гол бүтээгдэхүүн” сэдвээр форум үргэлжлэх бөгөөд Зохистой хөдөлмөр эрхлэлт үү, хөдөлмөр эрхлэлтгүй өсөлт үү сэдвээр хаалтын хэлэлцүүлэг явагдах бөгөөд үүнд төр, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн өндөр түвшний төлөөлөлүүд Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийн ирээдүйн талаар хэлэлцүүлэг өрнүүлж оролцогчдын хамтаар шийдлийг илэрхийлнэ.