Зам, тээврийн хөгжлийн яам Автотээврийн үндэсний төвөөс Өмнөговь аймгийн Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохицуулан, нэгтгэн зохион байгуулах арга хэмжээг авч эхлээд байна.
ЗТХЯ-ны Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга, Автотээврийн үндэсний төвийн захирал П.Дэлгэрнаран, дэд захирал Ш.Батсайхан болон ачаа тээврийн тасгийн мэргэжилтнүүд Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Цагаан хадны боомтод үйл ажиллагаа эрхэлдэг 119 аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөлтэй уулзаж санал солилцжээ.
Тээвэр төлөвлөлтийн программыг хэвшүүлэх, Авто аж ахуйн системийг сайжруулахыг анхааруулав
Автотээврийн үндэсний төвөөс Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийг хэрхэн нэгдсэн зохион байгуулалтад оруулах талаар болон өнгөрсөн амралтын өдрүүдэд хийсэн томилолтын үр дүн, зөрчил дутагдал мөн түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар танилцуулга хийлээ.
Танилцуулгын хүрээнд Тээвэр төлөвлөлтийн программыг хэвшүүлэх, Авто аж ахуйн системийг сайжруулах мөн ЗТХЯ-ны тушаал захиргааны статистикийн маягтыг албажуулах талаар заавар зөвлөгөө өгч зөрчил дутагдалаа арилган ажиллахыг анхааруулсан.
Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар тус тээвэрлэлтийн үйл ажиллагааны талаар танилцуулах бөгөөд тодорхой шийдвэр гарсны дараа шат дараатай арга хэмжээнүүдийг авах юм байна.
Уулзалтын үеэр ААНБ-ын төлөөллүүд санал бодлоо хуваалцсан бөгөөд тус чиглэлд үйл ажиллагаа явуулдаг тээврийн хэрэгслийн тоог цөөлөх, БНХАУ-ын талаас машин оролцуулахгүй байх, мөн ажлын хэсэг байгуулах зэрэг саналтай байгааг илэрхийлсэн юм. Цаашид тус чиглэлийн тээвэрлэлтэд ААНБ-уудыг цаг алдалгүй мэдээллээр хангах, санал бодлыг нь нэгтгэн авч дамжуулах зорилгоор байнгын “Ажлын хэсэг”-ийг байгуулахаар боллоо.
Эх сурвалж: АТҮТ