УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхлээд байна.
Өнөөдрийн хуралдаанаар Б.Хурцын томилгооны асуудлыг хэлэлцэхээр хуваарьт оруулж ирсэн нь гишүүдийн дунд дахин маргаан дэгдээгээд байна. УИХ-ын гишүүн Л.Болд томилгооноос хэтэрч, улс орны нэр хүнд, олон улсын асуудал болж байгаа учраас энэ асуудлыг хэлэлцүүлэхийг хойшлуулаад ажлын хэсэг, байнгын хороогоор ярьж, Нээлттэй сонсгол хийсний дараа хэлэлцэх хэрэгтэй гэв.
Хойд Солонгосоос ямар бичиг, хаана ирсэн юм. Өчигдөр анх удаа сонслоо
Тэгвэл УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хуралдаанд оролцож, үг хэлсэн нь олны анхаарлыг татлаа. Тэрбээр өмнө нь ТЕГ-ын дарга Б.Хурцтай маш ноцтой мэдэгдлийг хэвлэлээр дамжуулан хийсэн. Харин өчигдрийн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд Ц.Нямдорж сайд суугаагүй бөгөөд Засгийн газрын хуралдаантай байж таарчээ.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж өнөөдөр "Өчигдөр мэдээ харж байхад Томилгоо авах гэж байгаа хүн маш ноцтой асуудал ярьсан байна. Тэрэн дотроо миний нэрийг хавчуулсан байна. Хойд Солонгосоос ямар бичиг, хаана ирсэн юм. Өчигдөр анх удаа сонслоо. Би Прокурор, Тагнуул, Цагдаатай ярилаа. Тэдэнд ийм бичиг ирээгүй байна. Гадаад яамаар дамжиж тийм бичиг ирсэн юм уу үгүй гэдгийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тайлах хэрэгтэй.
Энэ Томилгоог хэлэлцэхээ хойшлуулаад яригдаад байгаа бүхнийг тодруулах хэрэгтэй. Улс орны нэр хүндийн асуудал болж байна. Л.Болдоос болоод 2 хүн цаазлуулсныг хэн очоод мэдчихсэн юм. Гишүүдийн нэр хүндэд Тусгай албаны дарга нь удаа дараа ийм байдлаар халдаж байна. М.Энхболд дарга томилгоог яаравчлуулж шавдуулж байснаас гишүүдийн нэр хүндэд хууль бусаар халдаж байхад хамгаалах арга хэмжээ ав. Шалгалт оруулж, нээлттэй сонсгол хий. Тусгай хяналтын дэд хороонд өөрчлөлт оруул, ажиллуул.
Нээлттэй сонсголыг заавал явуулж, 21 гишүүнийхээ эрхийг эдлүүл М.Энхболд дарга аа
Гэм бурууг шүүхээр тогтоогоогүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй. Гэтэл Тусгай албаны дарга нь элдэв шалдав мэдээлэл цуглуулчихаад УИХ-ын индэр дээрээс 3 сая иргэний өмнө эмгэнэлт жүжиг тоглож байна.
Тийм Хойд Солонгосын бичиг юу ч байхгүй. Өөр хаана юу байгааг би мэдэхгүй. Яг ийм байдлаар гэм буруугүй хүмүүсийг барьж хорьж байсан юм биш биздээ.
Намайг 42 сая ам.доллар Эрдэнэтэд шахсан гэсэн. Би энэ асуудлаар ЕПГ, Цагдаад шалгуулахаар хандсан. Нэр хүндээ сэргээлгэмээр байна. Миний танилуудын хүүхдүүд хаана юу хийхийг би анхаарах шаардлагагүй. Нээлттэй сонсголыг заавал явуулж, 21 гишүүнийхээ эрхийг эдлүүл М.Энхболд дарга аа. УИХ-ын гишүүнийг хүний амь настай холбож байна шүү. Энэ бол маш ноцтой шүү” гэв.