Тогтвортой хөгжлийн үндэсний форум долоо дахь удаа Шангри Ла зочид буудалд болж байна. Үндэсний хөгжлийн газар, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл хамтран энэ удаагийн форумыг зохион байгуулж байна.
Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан форумыг нээн үг хэлэхдээ төвлөрлийг сааруулах бодлого баримталж, эдийн засгаа төрөлжүүлэн, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэв. Аялал жуулчлал, соёлын үйлдвэрлэлийг түлхүү дэмжих талаар ч танилцууллаа. Үндэсний хөгжлийн газар Герман, Тайванийн хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран ажилладаг аж. Тогтвортой хөгжлийн үндэсний долдугаар форумаар зохистой хөдөлмөр эрхлэлт үү, хөдөлмөр эрхлэлтгүй өсөлт үү гэсэн сэдвээр түлхүү ярилцах юм. Зохистой хөдөлмөр эрхэлснээр иргэдийн орлого, орон нутгийн орлого ч дагаад өснө. Ингэснээр бизнесийг дэмжинэ. Гэхдээ хүний эрхийг эрхэмлэх ёстойг Б.Баярсайхан дарга онцлов.
Дэлхий даяар өрнөж буй өөрчлөлт болох тоон системийн Өөрчлөлтийг ч форумын үеэр хэлэлцэх юм байна.
Японы огцом хөгжлийн нууцыг итгэлцэлтэй холбон тайлбарладаг.
ХБНГУ-ын ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга К.Гласс, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн суурин төлөөлөгч Д.Пассон нар форумыг нээн товч үг хэллээ. Дараа нь үндсэн илтгэлийг танилцуулав.
Их Британийн Ковентри их сургуулийн байнгын судалгааны ажилтан Др.Ф.Кругкр "Итгэлцэл тогтвортой хөгжлийн зорилт 2030 д хүрэх боломж" сэдвээр үндсэн илтгэл тавьсныг товчлон хүргэе.
Итгэлцэл яагаад хөгжилд чухал вэ? Японы огцом хөгжлийн нууцыг итгэлцэлтэй холбон тайлбарладаг. Үйлдвэрлэлийн өртгийн сүлжээнд оролцогч бүх тал өөр өөрийн тоног төхөөрөмжөө яг цагт нь нийлүүлж чадсан учраас үйлдвэрлэл доголдолгүй үргэлжлэх нөхцөл бүрдсэн. Итгэлцэл бий болсон цагт талууд хамгийн гол асуудалдаа бүх анхаарлаа хандуулдаг.
Бие биедээ итгэхгүй бол гэрээ хэлэлцээ хийх шаардлагагүй. Эс бөгөөс гэрээ зөвхөн цаас юм. Итгэлцлийн барометрийн судалгааг Монголд огт хийгээгүй юм. Би хэд хэдэн хүнтэй ярилцахад тэдний эдийн засагтаа итгэх итгэлцэл их бага байна. Энэ асуудал ганц Монголд ч биш, олон улсад нүүрлээд байна. Энэ онд хийсэн олон улсын судалгаанд нийт оролцогчдын 53 хувь нь манай улсын тогтолцоо буруу байна гэж хариулжээ. Улс орны түвшинд ийм байгаа бол байгууллагад итгэх итгэл ч буурчээ. Олон нийтийн итгэлийг хамгийн их алдсан салбар нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд байна.
Итгэлцлийн хямрал удаан үргэлжилж, байдал улам дордож байна. Эдийн засгийн өсөлтөө л тогтмол хангавал иргэд сэтгэл хангалуун байна гэж эрх баригчид үзсээр ирсэн. Гэтэл иргэд үүнээс өөр бодолтой байна. Эдийн засгийн өсөлт надад шууд нялзаагүй, тэр өсөлтөөс би юу ч хожоогүй гэж хариулах боллоо. Хүмүүс дарга нар худлаа ярьж байна гэж бодох болсон учраас итгэлцлийн үзүүлэлтүүд буурсаар байна.
Тэгвэл яаж иргэдийн итгэлцлийг олж авах вэ? Таван зарчим санал болгоё.
1. Орон нутгийн түвшинд буюу аймаг, сумдын Засаг дарга нар иргэдийнхээ итгэлийг авах ёстой.
2. Итгэлцэл удаан хугацаанд бий болдог.
3. Үйл ажиллагаанд үндэслэх буюу үгнээс илүүтэй юу хийх тань итгэлцэл бүрдүүлэхэд чухал.
4. Таны амлалт хэрэгжсэн эсэхээс олон зүйл хамаарна.
5. Итгэлцлийг бий болгохын тулд Засгийн газар ажилтнуудаа хүчирхэгжүүлэх буюу чадавхжуулах хэрэгтэй.
Тогтвортой хөгжлийн үндэсний форум өнөөдөр бүтэн өдрийн турш үргэлжилнэ.