УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар:
- Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай санал /Монгол Улсын Ерөнхийлөгч 2017.11.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
- Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруудах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/
- Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай дөрвөн асуудал хэлэлцэхийг УИХ-ын дарга танилцууллаа.
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын хоёрдугаарт байгаа “Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай” асуудлыг хойшлуулах хүсэлт тавьж байна. Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох тухай асуудлыг Томилгооны сонсгол явуулсны дараа асуудлаа чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцье гэлээ.
Л.Болд: Б.Хурцтай холбоотой томилгооны сонсгол явуулсны дараа энэ асуудлыг чуулганаар хэлэлцье гэсэн Аюурсайханы саналыг дэмжиж байна. АБГББХ-ны хуралдаанаар маш ноцтой асуудлууд хөндөгдсөн. Байнгын хорооны хуралдааны тэр уур амьсгалыг чуулганы хуралдаанд оруулж ирж болохгүй.
Хойд Солонгостой холбоотой олон улсын түвшинд ч Монгол Улс хариуцлага хүлээх асуудал яригдаж байна. Эхлээд үүнийгээ шийдээд дараагийн асуудлыг ярих ёстой. Б.Хурц Ц.Нямдоржийг гэрчээр татсан. Нямдорж сайд үүнд хариултаа өгөх байх. Энэ бол олон улсын хэмжээний асуудал, Монгол Улсын нэр хүндтэй холбоотой асуудал шүү.
Ц.Нямдорж: Би өчигдөр Засгийн газрын хуралдаантай байсан учир АБГББХ-ны хуралд орж чадаагүй юм. Гэртээ хариад телевизор үзэхэд ноцтой асуудал ярьсан байх юм. Л.Болд гишүүнтэй холбоотой хоёр ноцтой асуудал ярьсан байна. “Л.Болд Батлан хамгаалахын сайд байхдаа зэвсгийн наймаа хийсэн. Л.Болдоос болж хоёр хүн цаазлуулсан гэж Б.Хурц” мэдэгдлээ. Энэ бүх асуудлыг Ц.Нямдорж сайд мэдэж байгаа гэж холбосон. Би гайхаад өчигдрөөс хойш яамныхан, цагдаа, тагнуулынхнаар тэр бичгийг хайлгалаа. Тийм бичиг олдоогүй. Энэ бол нэг хүний асуудал биш, улсын нэр хүндтэй холбоотой асуудал боллоо.
Би хойд Солонгосоос ирсэн бичигний тухай огт сонсоогүй. Болдоос болоод Хойд Солонгост ямар хоёр хүн цаазлуулсан юм. Намайг Эрдэнэт үйлдвэрт 42 сая долларын бүтээгдэхүүн шахсан гэж гүтгэсэн. Би прокурор, цагдаагийн байгууллагад “Миний нэр төрийг цэвэрлэж өг” гэж хандсан. Тусгай албаны дарга нь ингэж бусдын нэр төрд халдаж, мэдэгдэл хийж болдог юм уу. Одоо энэ тусгай албаны байгууллагын дарга нар худлаа хов жив цуглуулчихаад ямар ч нотолгоогүйгээр нэр төрд халдаж байна. УИХ-ын Тусгай хяналтын дэд хороог ажиллуул. Би Л.Болд гишүүний саналыг дэмжиж байна. Энэ асуудлыг цэгцэлсний дараа Элчин сайдыг томилох асуудлаа хэлэлц ээ.
О.Баасанхүү: Тусгай хяналтын дэд хороог ажиллуул гэсэн Нямдорж гишүүний саналыг дэмжиж байна. Би Хойд Солонгос Монголын Парламентийн бүлгийн дарга. Нээлттэй сонсголыг зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд бий багтаж байгаа. Нэг генерал янз бүрийн хүмүүсийн өмнөөс тушаал аваад, үүрэг гүйцэтгэж байсан. Тэгвэл тэр тушаал өгсөн хүмүүсийг нь дууд. С.Баяр, Ц.Элбэгдорж, Н.Багабанди нарыг дууд гэв.
21 гишүүний саналаар нийтийн сонсгол явуулах эрхзүйн орчин байхгүй. Нийтийн сонсголын тухай хууль 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Уг хуульд УИХ-аас томилогдох албан тушаалтан гэсэн байгаа учир үүн дээр “Элчин сайд томилох” тухай асуудал яригдахгүй хэмээн УИХ-ын Тамгын газраас тайлбар хийв.
-Т.Аюурсайхан: Элчин сайд бол нийтийн ашиг сонирхол, Монгол Улсыг гадаадад төлөөлөх хүн. Энэ бол нийтийн ашиг сонирхлыг хөндсөн албан тушаал. УИХ-ын 21 гишүүний саналаар Нийтийн сонсгол хийх гэж байна. УИХ-ын дарга Та 21 гишүүнийхээ эрхийг хүндэлж үзээд, томилгооны сонсгол явуулах асуудлыг шийдвэрлэж өгмөөр байна.
Ц.Нямдорж, Гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд асуудал тавьж байхад ингэж цааргалж болохгүй. Элчин сайд бол УИХ-аар хэлэлцээд олонхийн санал авбал томилогддог. Энэ чинь Монголын нэр хүндийг хөндөж эхэллээ. Энэ чинь улс орны нэр хүндийн асуудал. Гишүүдийнхээ эрхийг хүндэтгээд нийтийн сонсголоо хий. Хэрэв 21 гишүүний бүрэн эрхийг хүндэтггэж, нийтийн сонсгол хийхгүй бол бид нар хуралдаа суухгүй. Баасанхүү хүний гар хөл болж, хөнгөн хуумгай зүйл ярьж байдгаа боль, чи гэлээ.
Гишүүд саналаа хэлсний дараа УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын Тамгын газраас өгсөн тайлбарын дагуу Элчин сайд томилох асуудлаар Нийтийн сонсгол явуулж болохгүй юм байна гээд "Харин өчигдөр болсон АБГББХ-ны хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхийг хойшлуулъя" гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь дэмжлээ.