Налайх дүүрэгт иргэн Б-гийн сэргээн ашиглаж буй нүүрсний бичил уурхайд нуралт үүсч, хувиараа нүүрс олборлогч хоёр иргэн нүүрсэнд дарагдан амиа алджээ.
Энэ талаарх дуудлага өнөөдөр 04.02 цагт ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангид иржээ.
Аврагчид дуудлага авсан даруйдаа очиж аврах ажиллагааг эхлүүлээд гурван цагийн дараа осолдсон иргэдийг аврах боломжгүй болсныг мэджээ. Налайх дүүргийн харьяа 28-47 насны хоёр эрэгтэй осолдсон бөгөөд осол болсон мөргөцөгт буюу уурхайн 14 метрийн гүнд маш давчуу орон зайд аврагчид ажилласан байна.
Тухайн бичил уурхай нь 14 метрийн гүнтэй. Доод ёроолдоо тулаад баруун гар тийшээ 4-5 метр эргэж орсон жижиг уурхай юм байна. Аврагчид осолдсон иргэдийн цогцсыг гаргахаар ажиллаж буй ч уурхайд нуралт үүсч аврагчид өөрсдөө даруулах эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна. Тиймээс нуралт үүсээд буй тухайн эргэлтийн хэсэгт бэхэлгээ хийж, цогцсуудыг гаргахаар ажиллаж байна
Ослын газарт ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан ажлын хэсэг, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Уул уурхайн аврах анги, мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газрын шинжээчид ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.