УИХ-ын чуулганы хуралдаанаар Б.Хурцын томилгоог хэлэлцэх үеэр Ж.Батзандан гишүүний санаачилсан Нээлттэй сонсгол явуулах эрх зүйн үндэс байхгүй байна хэмээн УИХ-ын дарга мэдэгдсэн.
Тодруулбал Нийтийн сонсголын тухай хуульд Томилгооны сонсгол явуулж болох ч зөвхөн УИХ-аас томилогддог албан тушаалтанд хамаарах аж.
Харин Элчин сайдын томилгооны хувьд Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлснийг УИХ зөвшилцөх үүрэгтэй юм. Тиймээс Б.Хурцын томилгооны асуудлаар сонсгол явуулах боломжгүй гэдгийг УИХ-ын Тамгын газрын ажилтан тайлбарласан.
Хуулийн заалтад дээрх асуудалтай холбоотой сонсгол явуулах зүйл байхгүй тул Нээлттэй сонсгол явуулах боломж бүрдэхгүй бололтой
Харин үүнд Нээлттэй сонсгол явуулахаар нэгдэж гарын үсэг зурсан 21 гишүүний төлөөлөл дургүйцлээ илэрхийлж, Т.Аюурсайхан гишүүн “Тамгын газрын ажилтан өмнө нь хаана юу хийж явсан хүн бэ. Яагаад хуульд тодорхой заачихсан байгаа сонсголыг хийж болохгүй гэж тайлбарлаж байгаа юм. Ажлаа хийж чадахгүй бол өгөөрэй” гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Энэ сонсголыг явуулахгүйн төлөө хэдэн гишүүн хамаг чадлаараа зүтгэж байна. Б.Хурцын хонины хонхорт явдаг О.Баасанхүү гэж "..." шиг гишүүний үгийг би сонсохгүй. О.Баасанхүү бол миний л хойноос явсан хуульч нэртэй "..."” гэх хатуу үгийг хэлж байв.
Гэвч хуулийн заалтад дээрх асуудалтай холбоотой сонсгол явуулах зүйл байхгүй тул Нээлттэй сонсгол явуулах боломж бүрдэхгүй бололтой.
Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.