УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа МАН-ын даргад нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдлээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагаас зарим зүйлийг тодруулав.
-Намын даргад нэр дэвшүүлэх болсон шалтгаан нь юу вэ?
-Ирэх долоо хоногт МАН-ын 28 дугаар Их хурал болно. Үүнтэй холбогдуулж миний нэрийг МАН-ын даргын сунгаанд оролцох, дэвших магадлал бүхий хүмүүсийн нэгэнд оруулж ярих боллоо. Нэгэнт энэ асуудал нийтэд гарсан учир өнөөдөр намынхаа нийт гишүүд дэмжигчдэд хандан 28 дугаар Их хурлаас МАН-ын даргад нэрээ дэвшүүлнэ гэдгээ мэдэгдэж байгаа юм.
Ийм л товчхон намын намтартай учраас надад ямар нэг бүлэглэлийн эрх ашиг байхгүй
-32-ийн бүлгээс өрсөлдөж байна гэж үзэж болох уу?
-Манайд 65-ын бүлэг л гэж бий. МАН өнөөдөр намын даргад нэр дэвших эрх хүн бүхэнд нээлттэй байдаг. Энэ бол МАН-ын Их хурлын бүрэн эрх. Хэвлэлийнхнээс хүсэхэд мэдээллийг тэнцвэртэй, үнэн бодитой хүргэж, МАН-ын гишүүд дэмжигчдэд сонголтоо зөв хийхэд чин сэтгэлээсээ тусалж ажиллахыг хүсч байна.
-Та хотын фракцаас нэр дэвшиж байгаа юу?
-МАН-ын ямар фракц гэдгийг би мэдэхгүй юм. Би өнөөдрийг хүртэл ямар нэгэн фракц бүлэглэлд харьяалагдалгүй явж ирсэн. Хэрэв намайг ямар нэгэн фракцад харьяалуулах гэж оролдвол анх удаа би хөдөө орон нутгаас гарч ирэхдээ Намбарын Энхбаяр гэж хүнийг байхад би УИХ-д нэр дэвшиж орж ирсэн. Сү.Батболд гэж хүнийг байхад би Сангийн сайдаар, М.Энхболд гэж хүнийг байхад бүлгийн дарга болж анх удаагаа намын Удирдах зөвлөл гэж байгууллагад орж ажиллаж үзсэн. Ийм л товчхон намын намтартай учраас надад ямар нэг бүлэглэлийн эрх ашиг байхгүй. Энд МАН-ын эрх ашгийг багтаасан, Монгол Улсын эрх ашиг л гэж байгаа.
Миний хувьд МАН-ын даргын сунгаа шударга явна гэдэгт итгэлтэй байна
-МАН хагаралтай байна гэцгээж байна. Намаа нэгтгэхэд та ямар бодлого барьж ажиллах юм бэ?
-Хамгийн тулгамдсан асуудал бол өнөөдөр үүсчихээд байгаа талцал. Үүнд анхаарлаа хандуулна. Цаашдаа МАН, намын дарга, Засгийн ажлыг тусдаа байлгаж байж, тус тусдаа ажлаа сайн хийж байж өнөөдөр үүсээд буй намын талцал, эдийн засгийн хүндрэлд дэмжлэг болно гэж би бодож байгаа. Ийм бодолтойгоор л намын даргад өрсөлдөж байна гэж ойлгож болно.
-Намын даргад өрсөлдөхөд дэнчин бий юу?
-Манай намд ямар нэгэн дэнчин гэж зүйл байхгүй.
-Намын даргын сунгаа хэр зэрэг шударга явагдах бол? Мөнгө тарааж байна гэх мэт мэдээлэл гадуур их гарч байна л даа?
-Янз янзын мэдээлэл, яриа гарч байгаа. Миний хувьд МАН-ын даргын сунгаа шударга явна гэдэгт итгэлтэй байгаа. Гэхдээ хэвлэл мэдээллээр гарч байгаа зарим мэдээллийг харахад миний нэртэй холбоотой гэгээтэй юм байвал их хурдан алга болж, гэрэлгүй тал руугаа байвал маш хурдан түгж байна. Гэх мэтчилэн өрөөсгөл зүйл хэвлэлд байгаа. Тиймээс мэдээллийг үнэн зөв гаргаасай гэж хүсч байгаа юм. МАН-ын гишүүд мөн эрүүл саруул ухаанаар сонголтоо хийнэ гэж итгэж байна.