УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр хуралдаж, Тусгай хяналтын дэд хороонд Л.Болдыг нэмж оруулах санал гаргажээ. Таван гишүүнтэй тус дэд хорооны гишүүн Д.Цогтбаатар, Г.Занданшатар нар сайд болсон учир тэдний оронд хоёр гишүүн нэмж оруулахаар болсон юм.
Энэ асуудлыг хэлэлцсэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны лхагва гарагийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан, Д.Оюунхорол, Л.Болд, О.Баасанхүү нар тус хорооны гишүүн болох хүсэлт гаргажээ. Нууц санал хураалт явуулахад Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нар олонхийн санал авчээ.
Олонхийн санал авсан хоёр гишүүнийг дэд хорооны гишүүнээр томилох хүсэлтээ Тусгай хяналтын дэд хорооноос УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд өчигдөр хэлэлцүүлсэн боловч АН-ын бүлэг завсарлага авахыг хүсэхэд УИХ-ын дарга М.Энхболд нэг хоногийн завсарлага өгөв.
Энэ дэд хороогоор Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэх учир гишүүд анхаарал тавьж байна. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж чуулганы нэгдсэн хуралдааны үеэр “Тусгай хяналтын дэд хорооны гишүүдийн тоог нэмж, байнгын хорооны статустай болгоход буруудах юмгүй” гэж хэлсэн.
УИХ-ын гишүүн Л.Болд, “С.Зоригийг хөнөөсөн хэрэг шийдэгдсэн. Энэ асуудлыг ганцхан УИХ-ын Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцэнэ. Би энэ хорооны бүрэлдэхүүнд орж, С.Зоригийн хэрэгтэй холбоотой эргэлзээг тайлмаар байна” хэмээв.
Иймд АН-ын бүлэг өчигдөр ээлжит бус хуралдаан хийж, Л.Болдыг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр нэмж оруулах санал гаргажээ. Энэ асуудлыг өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх бөгөөд эцсийн шийдвэрийг УИХ-аас гаргах юм.