Технологийн компаниуд шоппингийн хэлбэрийг өөрчилж, захиалсан бараагаа авах, идэх уух газар болгох туршилт хийж байгаа нь цахим болон биет худалдан авалтын ялгааг арилгах хандлага ажиглагдаж байна. Дэлхий даяар цахим арилжаа эрхлэгч болон жижиглэн худалдаачид онлайн худалдааг тоосгон дэлгүүртэй хослуулах чиглэлд ажиллаж эхэллээ. Энэ түүчээг Хятадын Alibaba биет дэлгүүр байгуулах, Amazon 13.75 тэрбум ам.доллараар Whole Foods сүлжээг худалдан авах саналаа үргэлжүүлж байна.
Гэвч Amazon гол нь үнээ хямдруулах зорилго тавьсан бол Хятадад цахим арилжааны хоёр томоохон платформ ажиллуулдаг Alibaba 20 дэлгүүртэй Hema нэртэй хүнсний гибрид сүлжээ байгууллаа. Хэрэглэгчид дэлгүүрт ирж, захиалсан хүнсээ авахаас гадна тэнд нь идэх боломжтой. Түүнчлэн лангуун дээрх барааг гараар авч, тэргэнцэрт ачихын оронд дэлгэцээр харан сонголтоо хийж болно. Ийнхүү цуглуулсан хүнснийхээ төлбөрийг мобайлаар төлсний дараа гэрт чинь хүргэж өгнө.
Тус компани шинэ жижиглэн худалдаа хэмээх чиглэлд тэргүүлэхийг эрмэлзэж буй. Alibaba 2014 оноос дэлгүүр худалдан авч, эхэндээ агуулах маягаар ашиглахын сацуу онлайнаар сайн зарагддаг барааг дэлгүүрт тавьж, харуулахын давуу талыг судлах туршилт хийсэн аж. Эднийх мөн цахилгаан хэрэгсэл, хувцас, гоо сайхны барааг биеэр үзэж танилцах боломжтой жижиг дэлгүүр, асруудыг ажиллуулж эхэлжээ. Сүүлийн хоёр төрлийн бараанд ердөө толь байхад л хангалттай. Цахим арилжааны компаниуд одоо хүнсний бараанд илүү анхаарч, одоохондоо онлайн худалдааны дөнгөж 2-3 хувийг эзэлж байгаа зах зээлд 2017 онд 1.3 их наяд ам.долларын борлуулалт хийхээр төлөвлөсөн юм
Хятадад жижиглэн худалдааны нийт хэмжээний 18 хувийг цахим арилжаа эзэлдэг. Mintel зөвлөх фирмийн шинжээч Мэтью Граббе “Хятадын онлайн жижиглэн худалдаа цахилгаан хэрэгсэл, загварын бүтээгдэхүүнээс гараагаа эхэлсэн. Хамгийн сүүлийн өсөх орон зай нь хүнсний бүтээгдэхүүн. Энд асар их нөөц бий. Супермаркетууд цахим арилжааг давахын тулд маш их хичээх ёстой болно” хэмээн дүгнэв.
Гэр бүлийн дэлгүүр, жижиг захууд ноёлж ирсэн хүнсний зах зээлд онлайн компаниуд орж ирэхэд хямд үнэ, логистикийн зардал саад болж байсныг Goldman Sachs-ын эдийн засагчид тайлбарлав. Гэвч сүүлийн үед өөрөө авч явах болон хүргэлтийн сонголттой болсон байна. Alibaba-гийн Hema дэлгүүрүүд дэлхийн өнцөг булан бүрийн дээд зэрэглэлийн хүнс, ундааг санал болгож буйн дотор АНУ, Австрали, Японы далайн амьд хүнс ч бий. Сонгон авсан барааг дэлгүүрээс гурван километрийн зайд хагас цагийн дотор хүргэж байна.
Хүнсний хүргэлт, гоо сайхны бараа, киноны билет зэрэг үйлчилгээ үзүүлдэг Meituan-Dianping хэмээх жижиглэн худалдааны онлайн платформ бас тоосгон дэлгүүр рүү шилжиж, эл Бээжинд дэлгүүр нээлээ. Тус компанийн дэд захирал Шаохуй Чен “Манай загвар бол бизнес хийх шинэ арга зам. Бид зөвхөн онлайнтай хоршин ажиллах дэлгүүр туршихыг эрмэлзэж байгаа. Үндсэн зорилт нь онлайн ба оффлайны ялгааг арилгах гүүр тавих явдал” хэмээв. АНУ-ын Walmart сүлжээ JD.com-той хамтран дэлгүүр ба онлайн хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэх алхам хийжээ. JD.com түүнчлэн 3000 жижиг дэлгүүртэй гэрээлж, бараагаа борлуулах санаачилга хэрэгжүүлж буй. Ноён Чен шинэ жижиглэн худалдааны талаар “Бүгдээрээ бие биеэсээ суралцаж байна” хэмээн дүгнэсэн юм.
Луис Лукас