УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн. Тусгай хяналтын дэд хороо таван гишүүнтэй. Үүнд:
- С.Батболд
- Я.Санжмятав
- Н.Энхболд нар хэвээр үлдэж, Г.Занданшатар, Д.Цогтбаатар нар сайд болсон учир гарч, тэдний оронд өөр гишүүдийг томилох гэж буй юм.
Энэ асуудлыг хэлэлцсэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны лхагва гарагийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан, Д.Оюунхорол, Л.Болд, О.Баасанхүү нар тус хорооны гишүүн болох хүсэлт гаргажээ. Нууц санал хураалт явуулахад Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нар олонхийн санал авчээ. Олонхийн санал авсан хоёр гишүүнийг дэд хорооны гишүүнээр томилох хүсэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, өчигдөр хэлэлцүүлсэн.
Энэ дэд хороогоор Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэх учир гишүүд нэлээд анхаарал тавьж байлаа. Шинэ гишүүдийг нэмж оруулахтай холбоотой асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Монголын тусгай алба хяналтаас бүрэн гарлаа. Улс төрийн зорилготой тагнан турших үйл ажиллагаа явуулдаг боллоо. Энэ байдал сая Ерөнхийлөгчийн сонгуулиар илт мэдэгдлээ. 50 сая воннын асуудал, хоёр хүний яриа гэх мэтээр улс төрчдийг тагнан турших нь хэрээс хэтэрч байна.
Хэн, ямар тохиолдолд тагнаж чагнах чиг үүрэгтэй, хэн дээр ийм ажиллагаа явуулсныг тогтоох хэрэгтэй. Энэ тусгай албаны дарга нар чинь үнэн, худал нь нотлогдоогүй мэдээлэл цуглуулчихаад улс төрчдийг дарамтлаад суудаг боллоо. Шантааж хийдэг, хувийн нууцад хууль бусаар халддаг. Алийн болгон Монголын тусгай алба гудамжны танхай байдлаар ажиллах юм.
Би байнгын хорооны хуралдааныг хараад их гайхсан. “Би ярьчих уу, ай” гээд хүзүүгээ хөдөлгөөд л. Энэ юу болоод байгаа юм. Энэ бүх замбараагүй байдлыг Тусгай хяналтын дэд хороо бүрэн хяналтдаа авч ажиллах хэрэгтэй.
Шаардлагатай бол хуулиндаа өөрчлөлт оруулж, гишүүдийнхээ тоог тав биш ес болгож нэмэгдүүлэн, байнгын хорооны статустай болгоход буруудах юмгүй” гэж хэллээ. Энэ асуудлыг өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Тусгай хяналтын дэд хорооны гишүүдийг томилно.