Нийслэлийн Засаг дарга С.Батболд нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж, өглөө, оройд иргэд автобус удаан хүлээдэг байдлыг таслан зогсоохыг үүрэг болгожээ.
Тэрбээр нийтийн тээврийн үйлчилгээний жигд үйл ажиллагааг тасалдуулахгүй байх, цаашид иргэд, олон нийтэд хүлээлт үүсгэхгүй байх чиглэлээр тодорхой санал боловсруулж танилцуулахыг Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатарт даалгасан байна.
Энэ чиглэлээр санал боловсруулж, яаралтай танилцуулахыг Нийслэлийн тээврийн газар, Замын цагдаагийн албанд үүрэг болгожээ.
Санал боловсруулж, яаралтай танилцуул гэв
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийслэлийн өмчтэй 1, хувийн хэвшлийн 20 аж ахуйн нэгж 87 чиглэлд 937 тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлж, өдөрт дунджаар 600-700 мянган зорчигч тээвэрлэж байна.
Зорчигч урсгал багатай өдрийн цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог бууруулж, зардлыг нэмэгдүүлэхгүйгээр оройн оргил ачааллын үе буюу 17:00-21:00 цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх зохицуулалтыг хийсэн.
Нийтийн тээврийн автобус авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр давуу эрхээр зорчихоор шийдвэрлэгдсэн замуудад нэгдүгээр эгнээнд тавих хяналтыг сайжруулах шаардлагатай байгааг Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар хэлжээ.
Эх сурвалж: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс