Тэнэмэл байдлаар амьдардаг 614 хүнийг олж тогтоон гарын хээг санд бүртгэн, эрүүл мэндийн үзлэгт хамруулжээ.
Цагдаагийн байгууллагаас гэр оронгүй, тэнэмэл иргэд болон хараа хяналтгүй хүүхдүүдийг бүртгэлжүүлэх, эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажлыг хийсэн байна.
Ингээд гэр оронгүй, тэнэмэл иргэд болон хараа хяналтгүй хүүхдүүдийг илрүүлэх, бүртгэл судалгаанд авах, эмнэлгийн үзлэгт хамруулан анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх эцэг эх, асран хамгаалагчийг олж тогтоох, хүлээлгэж өгөх, нийгэмшүүлэх, нийгмийн хамгааллын ажлыг зохион байгуулжээ.
Дээрх иргэдээс 250-д нь сүрьеэгийн тандалт шинжилгээ, 38-д ДОХ-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулж, амь нас эрүүл мэнд, аюулгүй байдлыг нь хангах зорилгоор архины эмчилгээнд 61 хүн, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвд 152 хүн, Хан богд төрийн бус байгууллагад 10 хүн, Шинэ амьдрал төрийн бус байгууллагад 10 хүнийг тус тус хүлээлгэн өгөөд байна.