"Авьяаслаг Азичууд" тэмцээний хөтлөгчдийн алтан баззерын эзэн болж, хагас шигшээд шалгарсан Б.Шижирбат өчигдөр энэхүү шатанд бас нэгэн шинэ үзүүлбэрээ толилууллаа.
Шүүгчид түүний хөдөлмөрийг өндрөөр үнэлсэн бөгөөд шүүгч Дэвид Фостер "Би маш онцгой зүйлд дуртай. Чиний бүжгээс илүүтэй би үүнийг сэтгэж хийж байгаа чиний оюун ухаан, хийсэн үзүүлбэр чинь үнэхээр таалагдлаа" гэсэн юм.
Харин шүүгч Анггүн "Бидэнд болон телевиз үзэж байгаа хүн болгонд таалагдсан гэж бодож байна. Үнэхээр янзтай байлаа" гэсэн бол шүүгч Жэй Парк түүний график дизайн болон бүжгийг ингэж хослуулж, шаргуу хөдөлмөрлөснийг нь өндрөөр үнэллээ.
Б.Шижирбатад саналаа энэ ням гарагийн 23:59 цаг хүртэл өгөх боломжтой бөгөөд
- Фэйсбүүктээ #AGTVote8 хаштагтай пост бичих,
- Asia's Got Talent Фэйсбүүк хуудсын мессенжер рүү орж Get Started дараад зураг дээр нь дарж саналаа өгөх,
- Google.com-д Gmail хаягаараа нэвтрэн орж Asia's Got Talent Vote гэж бичээд Б.Шижирбатын зураг дээр дарж, 10 хүртэл нь өсгөөд submit vote даран саналаа өгөх боломжтой. Хүн өдөрт дээд тал нь 10 удаа саналаа өгч болохыг анхаараарай.