Швейцарын Женев хотноо болсон "Sotheby’s"-ийн дуудлага худалдаагаар 37.30 каратын ягаан очир эрдэнэ зарагдаж чадсангүй. "Raj Pink" нэртэй ховор төрлийн энэхүү очир эрдэнийг урьдчилсан дүнгээр 30 сая ам.долларт хүрнэ гэж тооцоолж байжээ.
Үүнээс гадна дуудлага худалдаагаар орсон цэнхэр, шар өнгийн хоёр очир эрдэнэ ч зарагдаагүй байна. Эдгээр очир эрдэнэ тус бүр 14-18 сая ам.долларын үнээр зарагдах тооцоотой байжээ. Хэдий тийм боловч дуудлага худалдааны үеэр хэд хэдэн үнэт эдлэл дэлхийн “дээд амжилт” тогтоосон байна.
Тухайлбал, цайвар ягаан өнгийн очир эрдэнийн шигтгээ бүхий бөгж 12.6 сая швейцар франкаар зарагджээ. Мөн цагаан алмазан хүзүүний зүүлт 34 сая ам.доллараар зарагдсан байна. "Sotheby’s" энэ удаагийн дуудлага худалдаагаар орсон эд зүйлсээс 80 гаруйг нь худалдаж чадсангүй. Харин 30 орчим эд зүйлс худалдсан “Christie’s”-ийн дуудлага худалдааны дөрөвний нэг нь амжилтгүй болжээ.
Н.Номин-Эрдэнэ