Холливудын нэрт жүжигчин Ричард Гир кино төслийн ажлаар Монголд ирсэн. Тэрээр өнөөдөр Монголын кино болон хэвлэл мэдээллийн төлөөлөгчидтэй уулзжээ.
Кино зураг авалтын ихэнх хэсгийг манайд хийх бөгөөд хэлмэгдүүлэлтийн үед эх орноос гарч явсан лам буцаж ирээд багшийнхаа шарилыг говиос хайдаг тухай түүхийг өгүүлсэн зохиол байж магадгүй юм байна.
Ричард Гирийн хувьд кинондоо дайны сэтгүүлч болж тоглож магадгүй. Түүнчлэн өөр нэг найруулагчтай хамтран энэхүү бүтээлээ туурвих аж. Одоогийн байдлаар киноны зохиол эцсийн байдлаар дуусаагүй, зураг авалтыг хэзээ хийх нь тодорхойгүй бөгөөд Ричард Гир нөгөөдөр Монголоос буцах юм байна.