Шүүхийн ерөнхий зөвлөлийн хөрөнгө оруулалтаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх болон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн байранд “Green Hall” буюу "Ногоон танхим" байгууллаа.
Энэ танхимыг шүүхийн байрны стандарт, олон улсын жишигт нийцсэн орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглон, доторх заслыг ногоон өнгөөр шийдсэн нь иргэд, хэргийн оролцогчдын тайван байдлыг хангах зорилготой юм байна.
Тус танхим нь 21 аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхүүдтэй онлайнаар холбогдсон, хэргийн оролцогчид орон нутгаас онлайнаар шүүх хуралдаанд оролцох боломжийг бүрдүүлснээр шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулаад зогсохгүй, хугацаа, зардал хэмнэх ач холбогдолтой гэнэ.
Өнөөдөр 14.00 цагт тус танхимыг нээнэ.