Германы Бонн хотноо зохион байгуулагдсан Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын яриа хэлэлцээрийн үеэр нүүрсний асуудал анхаарлын төвд байлаа. Учир нь зохион байгуулагч ХБНГУ болон Польш улс хамгийн их бохирдолтой шатах түлшний хэрэглээг цаашид ч дэмжинэ гэдгээ илэрхийлсэн юм.
Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын баримталж буй бодлоготой ижил байгааг ажиглагчид онцоллоо. Тухайлбал, Германы Канцлер Ангела Меркель улсынхаа нүүрсний хэрэглээг хамгаалсан мэдэгдэл хийж, энэ салбарт ажлын байрны тоог хадгалах хэрэгтэй гэдгийг дурдсан юм. Хэдий тийм боловч Их Британи, Канад зэрэг 20 гаруй улс цаашид нүүрснээс татгалзана гэдгээ тус бага хурлын үеэр амлаад байна.
Харин Польш улс нүүрсний хэрэглээгээ улам нэмэгдүүлнэ гэдгээ илэрхийлсэн нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлж буй бусад улсын хүчин чармайлтад саад учруулж байна гэж ажиглагчид үзэж байгаа аж. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бага хурлын дараагийн шатны яриа хэлэлцээг ирэх онд Польш улс зохион байгуулна.
Б.Ариунболд