Хятадын цахим худалдааны аварга Алибаба групп өнөөдөр Хятадад үйл ажиллагаа явуулж буй худалдааны төвүүдийн гуравны нэгийг эзэмшихээр боллоо. Тэд Хонконгт байршилтай Sun Art худалдааны группын 36,16 хувийг 2,88 тэрбум ам. доллароор худалдан авчээ.
Энэхүү худалдааны групп нь Хятадын 224 хотод 446 худалдааны төв ажиллуулдаг аж. Ингэснээр Алибаба 10 тэрбум ам. долларын зах зээлийн үнэлгээтэй тус группын хоёр дахь том хувьцаа эзэмшигч болж байна.
Сүүлийн жилүүдэд уламжлалт худалдааны төвийн бизнесийг ихээр сонирхох болсон Алибаба групп 2014 онд InTime их дэлгүүрийн 35 хувийг, 2015 онд Suning группын 20 хувийг худалдаж авч байв.
Харин 2017 оны нэгдүгээр сард InTime их дэлгүүрийн үлдсэн хувьцааг худалдан авсан бол тавдугаар сард Лианхуа сүлжээ дэлгүүрт хөрөнгө оруулжээ. Ингэж уламжлалт дэлгүүр, үйлчилгээний газруудыг худалдан авснаар компани цахим худалдааг холбож, орчин үеийн худалдааны төвийн шинэ хэв маягийг тогтоож байна.
Эх сурвалж: TechCrunch