Хөрсний бохирдлын эх үүсвэр, гол хүчин зүйл болж буй нүхэн жорлонг өөрчилж, байгальд ээлтэй, эдийн засгийн эргэлтэд орох боломжтой ариун цэврийн байгууламж барих нь Монголчуудын өмнө тулгамдсан асуудал болоод байна.
Тэгвэл энэ чиглэлээр төрийн бус, олон улсын, хувийн хэвшил нэгдсэн сүүлийн хэдэн жил томоохон ажлуудыг хийж амжуулсаар буй.
Жил бүрийн арваннэгдүгээр сарын 19-нд “Дэлхийн жорлонгийн өдөр” тохиодог. Тэмдэглэлт өдрүүдийн дунд чухал байр суурь эзлэх ёстой энэ өдөр нийслэлчүүдийн төдийгүй хөдөө орон нутагт ч шийдвэрлэх эхний асуудлын нэг болоод буй уламжлалт жорлонг өөрчлөхөд анхаарал хандуулах ёстой.
Энэ жилийн хувьд энэ өдрийг тохиолдуулан бямба гарагт Мобиком корпораци, Дэлхийн зөн олон улсын байгууллага, “Wash Action of Mongolia” ТББ, НҮБ, “Гэр” иргэдийн оролцоотой амьдрах орчны зураглал төв, Нутгийн шийдэл сан хамтран уламжлалт жорлонг яагаад шинэчлэх болсон шалтгаан, өөрсдийн туршлага, шинэ шийдэл, түүнтэй холбоотой бизнесийн санаа, боломжуудаа танилцуулсан юм. Мөн Нутгийн шийдэл сангаас эрхлэн гаргаж буй “Жорлонгоо өөрчилье” номын нээлтийг хийж, уг номоор дамжуулан жорлонгоо өөрчлөх сэдлийг өглөө.
45 МЯНГАН ХҮҮХДЭД БОЛОВСОН БИЕ ЗАСАХ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЖ ӨГЧЭЭ
Сургуулийн ариун цэврийн байгууламжийн асуудал орон нутагт анхаарал татсаар байна. Орон нутгийн сургуулиудын 49 хувь нь гадаа нүхэн жорлонтой бөгөөд энэ нь 100 метр хүртэл хол зайд оршдог байна.
Хүйтний улиралд хүүхдүүд ийн гадаа жорлонтой байгаа нь хүүхдүүдийн аюулгүй байдал төдийгүй эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна. Учир нь орон нутгийн сургуулийн дотуур байрны 61 хувь нь гадна жорлонтойн улмаас шөнө хүүхдүүд гадагш гарахгүй хэмээн усны хэрэглээгээ багасгадаг байна. Энэ нь усны хиймэл дутагдалд орох шалтгаан болдог гэдгийг “Wash Action of Mongolia” ТББ-ын хөтөлбөрийн менежер П.Ариунаа хэлж байлаа.
Тиймээс ч тэрбээр сүүлийн дөрвөн жилийн турш орон нутгийн хүүхдүүдийн ариун цэврийн байгууламжид дорвитой өөрчлөлт оруулж буй нэг ажил бол “Ариун цэврийн эрүүл ахуйн байгууламж” төслийг маш үр дүнтэй ажил болж байгаа талаар дурдаж байв.
Мобиком корпораци нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Дэлхийн зөн ОУБ-тай хамтран дөрвөн жилийн дотор 16 аймгийн 58 сумын сургууль цэцэрлэгт боловсон бие засах газрыг байгуулж өгчээ. Ингэснээр 45 мянга орчим хүүхэд жилийн дөрвөн улиралд дотор байрладаг, халуун хүйтэн усаар гараа угаах боломжтой боловсон бие засах орчинтой болжээ.
Төсөл жил ирэх тусам хүрээгээ тэлсээр байгаа талаар зохион байгуулагчдын зүгээс онцолж байлаа.
Мөн Улаанбаатар Ротари клуб гишүүдийнхээ хөрөнгөөр 2005 оноос хойш алслагдсан дүүрэг, орон нутгийн 20 орчим сургуулийг эрүүл ахуйн шаардлага хангасан бие засах газартай болгосон байна.
АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ТОМ ХААЛТ БОЛЖ БАЙНА
Зөвхөн уламжлалт жорлон төдийгүй манай улсад нийтийн ариун цэврийн байгууламж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байдлыг хангаагүй гэдгийг “Түгээмэл хөгжил” төвийн тэргүүн Ч.Ундрахбаяр онцолж байв.
Түүний хувьд их сургуулийн дөрвөн жил өдөр ариун цэврийн өрөөнд орох боломжгүйн улмаас өглөө ус уухгүй гардаг байсан, Ариун цэврийн өрөөнд орох боломжгүй /тэргэнцэртэй багтахгүй эсвэл уламжлалт нүхэн жорлонтой/ үед ашиглах гэж авч явдаг шилнийх нь талаар АНУ-ын ЭСЯ-ны ажилтан лавлах үед юу гэж хариулах эсэхээ мэдэхгүй байсан талаараа ярьж байв. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд идэвхтэй болгох хэрэгтэй гэж байгаа ч ариун цэврийн байгууламжаас эхлээд хүртээмжгүй байгаа талаар хэлж байсан юм.
Мөн хүртээмжтэй бус ариун цэврийн байгууламж нь аялал жуулчлалын салбарт ч томоохон хаалт болж байгааг жишээтэйгээр тайлбарлаж байв.
ХҮНДЭЭ Ч ХӨРСӨНДӨӨ Ч ЭЭЛТЭЙ БОЛГОЖ ЖОРЛОНГОО ӨӨРЧИЛЬЕ
Нийслэлийн гэр хорооллын иргэдийн 70 хувь нь, орон нутгийн 87 хувь нь дүүрсэн нүхэн жорлонгоо бөглөн дахин шинэ нүх ухан хэрэгцээгээ хангаж байна. Гэтэл энэ нь хөрсний бохирдлын эх уурхай болдог. Нийслэлд төдийгүй орон нутагт ч хөрсний бохирдол аюулын харанга дэлдэж буй энэ үед иргэд уламжлалт жорлонгоо шинэчлэх хандлага, түүнийг хэрэгжүүлэх боломжийн талаар мэдээлэл бүхий “Жорлонгоо өөрчилье” ном чухал ач холбогдолтой юм.
“Нутгийн шийдэл” сан анх 2010 онд “Орчны эрүүл мэндийн тухай иргэний нөхөрлөлийн гарын авлага” номыг орчуулан гаргаж, Монгол орон даяар цэцэрлэг, сургууль, эмнэлгийн номын сангуудад хүргүүлж байжээ. Мөн орон нутагт эко жорлонгийн шийдэл бий болгох ажлыг зохион байгуулж, 50 гаруй жорлонг барьж байгуулан туршжээ. Иргэдэд мэдээлэл өгөх ажлыг зурагт хуудас, гарын авлага, электрон ном, хэвлэмэл ном хэлбэрээр гаргаж байсан туршлагадаа үндэслэн энэхүү номыг санаачилсан байна. Номд уламжлалт жорлонг хэрхэн өөрчлөх, түүнийг яаж хийх, үүнийг бизнес болгох боломжуудын талаар тайлбар, зурагтайгаар дурдсанаараа онцлог.
Номын зохиогч Ц.Оюунгэрэл энэ талаар “Хамгийн чухал нь хандлагын өөрчлөлт. Уламжлалт нүхэн жорлонгоо өөрчилж, эрүүл мэнддээ үнэтэй хөрөнгө оруулалт хийх боломж байгааг ойлгуулах юм. Ном маань маш прагматик. Юуг хэрхэн яаж өөрчлөхийг бүгдийг нь заагаад өгчихсөн. Үүнээс зургаан төрлийн технологи нь монголын сайн туршлага. Үлдсэн нь гаднын технологиуд. Гэхдээ бүгд манай орны уур амьсгал, орчинд нутагшуулж болох технологиудыг сонгож оруулсан. Хүндээ ч тэр хөрсөндөө ч тэр ээлтэй байх үүднээс жорлонгоо өөрчлөх шаардлага нэн тэргүүний асуудал болоод байна” хэмээсэн.
“Жорлонгоо өөрчилье” ном 20,000 төгрөгийн үнэтэй. Номын орлогоор сангийнхан орон нутгийн сургалтуудаа санхүүжүүлэх юм байна.