Өнгөрсөн амралтын өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3-р хороонд байрлах “Бармаш” ХХК-ийн 150х54 метрийн хэмжээтэй төмөр краказан дээвэртэй тоосгон барилга дотор “Мижир дриллинг Монгол” ХХК-ийн түрээсэлдэг 20х20 метрийн хэмжээтэй албан тасалгааны дээвэр шатаж байсныг онцгойгийнхон унтраажээ.
Галын тархалт эрчимтэй явагдсан, дээврийн хийц нурж галын голомт, шатлалыг хааж дарсан, нурж дарах аюултай, хорт хий, утаа их хэмжээгээр ялгарсан, үзэгдэх орчин хязгаарлагдмал, өндөр даралтын улмаас гал унтраах даралтын хоолой цоорох, хөлдөх зэрэг нь гал унтраах үйл ажиллагааг явуулахад хүндрэл учруулсан байна.
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын Гал унтраах хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр, НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоо нараар ахлуулсан бүрэлдэхүүн гал түймэр унтраах үйл ажиллагааг газар дээр нь мэргэжлийн удирдлага, арга зүйгээр ханган ажилласан аж.
Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гал түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна.