Дэлхийн өнцөг булан бүрт гурван хүний нэг нь боловсон жорлонгүйгээс төмпөн сав, гялгар уут ашиглах эсхүл ил задгай талбайд бие засан амьдарч байна. Үүнээс болж хүний өтгөнд агуулагдах олон төрлийн нян нь гэдэсний өвчин үүсгэж, дэлхийн хэмжээнд өдөрт 800-аас доошгүй хүн амь насаа алддаг судалгаа гарчээ. НҮБ-аас хүн амыг ахуйн бохирдлоос амь эрсдэх аюулаас урьдчилан сэргийлэх, тус асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор 2013 оноос эхлэн жил бүрийн арван нэг дүгээр сарын 19-ний өдрийг “Дэлхийн боловсон жорлонгийн өдөр буюу World Toilet Day” болгон тэмдэглэж байхаар тогтоожээ.
Нийслэлийн Байгаль орчны газраас тус өдрийн тохиолдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төвлөрсөн шугамд холбогдоогүй аж ахуйн нэгж байгууллагуудад МУ-ын Нүхэн жорлон, угаадасны нүхний стандартын техникийн шаардлага MNS 5924:2015-ыг дагаж мөрдүүлэх ажлыг удирдамжын дагуу зохион байгуулан ажиллаж байна.
Мөн худаг өрөмдөх зөвшөөрөл хүссэн иргэд, аж ахуйн нэгжид тус стандартын дагуу боловсон жорлон барьж ашиглах нөхцөл болзлыг нийт 200 орчим аж ахуйн нэгжид хүргүүлж, нүхэн жорлонгийн стандартыг тусгасан “Та өөрөө цэвэр орчинг бүрдүүлнэ” эрүүл ахуйн гарын авлагыг нийслэлийн зуслангийн бүсийн 2000 орчим иргэдэд хүргэн, сурталчилж ажиллалаа гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.