XIX зууны сүүлчээр АНУ дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай орон болжээ. Мэдээж энэ орны ард түмний хөдөлмөрч, овсгоотой чанар, нийгмийн тогтолцооных нь эрүүл саруул байдалд гол учир жанцан байсан байх. Гэхдээ энэ амжилтад хошуучилсан гурван хувь хүнийг ихэд онцолдог. Энэ нь банкир Морган, үйлдвэрийн эзэн Карнэги, нефтийн хаан Рокфэллэр.
Мөн төмөрзамын хаан гэгддэг Вандэрбилттийг ч нэрлэх нь бий. Хүн төрөлхтөний хөгжил дэвшилд аль ч нийгмийн иргэн бүр их бага хэмжээгээр оролцон маргаашаа бүтээдэг. Гэвч тэр дотор тун цөөн тооны хэдэн хүн өөрийн овсгоо самбаа ухаан чадлаараа цоройлон бусдыгаа дагуулж, асар их хөрөнгийг эргэлтэнд оруулж чаддаг авай. АНУ-д хүн амын ердөө 5-7 хувь нь үндэсний нийт баялгийн дийлэнхийг эзэмшдэг. Тэр хэрээр татвар болон буян, санаачлагаараа дамжуулан нийт ард түмнээ тэжээдэг.
Тэдний өгч буй татвараар дамжин сургууль эмнэлэг ажиллаж, арми тогтож, хууль цааз болон төрийн бусад үйлчилгээ хөдөлж байдаг. Хэрэв бүгдийг нь тэгштгээд тавьчихвал хэнээс ч овсгоо санаачлага гардаггүйг хүний өнгөрсөн түүх тод харуулсан билээ.
“Баабар ингэж өгүүлэв” нэвтрүүлэг “Биднийг хэн тэжээдэг вэ? нийтлэлийг хүргэж байна.