БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Сөүл хотноо зохион байгуулагдаж буй АСЕМ-ын орнуудын Боловсролын сайд нарын VI чуулга уулзалтад оролцож байна.
Тэрбээр БНСУ-ын Хөдөлмөрийн сайд Ким Ён Жү-тай албан ёсны уулзалт хийлээ.
Энэ үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүх шатанд өргөжин хөгжиж байгааг онцлоод хөдөлмөр эрхлэлтийн асуудалд онцгойлон анхаарал хандуулах шаардлага тулгарч байгаа талаар ярилцжээ.
Засгийн газар хоорондын гэрээгээр болон албан бусаар нийт 30 гаруй мянган монгол иргэн одоогоор тус улсад ажиллаж, амьдарч байна.
Дээрх иргэдэд хууль эрхзүйн дэмжлэг хэрхэн үзүүлэх боломжийн тухай талууд санал солилцжээ.
Мөн Монгол Улсаас хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүчний квотыг өсгөх талаар харилцан судалгаа хийх боломжийн тухай талууд байр сууриа илэрхийлсэн байна. Дашрамд дурдахад, БНСУ гадаадын 16 орноос ажиллах хүчин авдаг аж.