Хүний хөгшрөлт, өтлөлт 75- 80 насанд эхэлдэг гэх сүүлийн үеийн судалгаа байна. Энэхүү судалгаагаар бол хижээл нас 50-тайд эхэлж, бараг 30 жил үргэлжилдэг аж. Энэ насныхан бие махбодь, оюун санааны хувьд буурдаггүй, харин ч тогтвортой байдаг гэнэ. Хүн амын дундаж наслалт жил ирэх тусам нэмэгдсээр байгаа нь үүнд нөлөөлжээ. Өмнө нь 50 хүрсэн хүнийг өтөл, хөгшин, ажлын чадваргүй гэж үздэг байсан бол өдгөө энэ байдал өөрчлөгдөх тал руу хэдийнэ хэлбийсэн. Харин ч хөгшин гэгдэж байсан 50 наснаас хойш үр бүтээлтэй 25 жил дахин үргэлжилнэ гэж бодохоор сайхан.
Гэхдээ дэлхий нийтийн шинэ чиг хандлага Монголд харин ч эсрэгээрээ. 30 гарч, 40 хэвийсэн бол хөгшчүүдийн эгнээнд шилжих нь холгүйд хүрэх бол 50 хүрсэн нь “асар” хөгшиндөө тооцогдоод явчихна. “Далаад оныхон амьд юм уу”, “Жараад оны динозаврууд” гэх сошиалаар явж байдаг постууд хошин марзагнал мэт боловч үнэхээр ийм бодол хүмүүст бага багаар суусаар байгааг та бид анзаарсан болов уу. Нэг ёсондоо цахим сүлжээний давалгаа хүчээ авснаас болоод нийгэм тэр чигээрээ сэтгэл санааны хөгшрөлтөд ороод байх шиг.
40 хүрсэн нэгнийгээ хөгшнөөр дуудах нь юуных вэ
Эм зүйн ухааны доктор Л.Хүрэлбаатар “Амжилтад хүрэх жор” номондоо “Уран зургийн үзэсгэлэн сонирхож явтал “Ямар гоё зурдаг юм бэ. Зураг зурмаар санагдчихлаа. Уг нь намайг зурах авьяастай гэж дунд сургуулийн багш маань хэлж байж билээ. Даанч одоо зурж сурна гэхээр оройтож дээ” хэмээн гуч орчим насны залуу хэлэхийг сонсоод өмнөөс нь ичив.
Монголчуудын сайн мэдэх алдарт зохиолч Рабинтранат Таагүр 70 настайгаасаа зурж эхэлсэн, одоо түүнийг Энэтхэгийн орчин үеийн зургийг үндэслэгч гэж хэлэлтэй биш” хэмээн бичжээ. Өөрийгөө хөгшин гэж гололгүй хичээн зүтгэсээр амжилтад хүрсэн энэ мэт жишээ дурдвал маш олон. Тухайлбал, АНУ-ын 40 дэх Ерөнхийлөгч Р.Рейган 55 хүртлээ том, жижиг нэг ч сонгуульд ялалт байгуулж үзээгүй. Шантарвал шантрахаар байсан хэдий ч бууж өгөөгүй. Үр дүнд нь дэлхийн хамгийн хүчирхэг гүрний жолоог найман жилийн турш атгасан юм.
Түүнчлэн цагтаа “Форбес” сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн баян эрхмийн жагсаалтыг хоёронтаа (1991, 1992) тэргүүлж байсан Таикихиро Мори үл хөдлөхийн бизнесээ 55 настайдаа эхлүүлсэн бол Страдивари 60-тайдаа анхны хийлээ урлаж эхэлсэн гэдэг. Гэтэл бид 40 хүрсэн нэгнийгээ хөгшнөөр нь дуудаж, 50 хүрэхээр нь бурхны орон руу илгээчих гээд байдаг нь юуных вэ.
- Өөрийгөө хөгшин гэж гололгүй хичээн зүтгэсээр амжилтад хүрсэн жишээ маш олон.
- АНУ-ын 40 дэх Ерөнхийлөгч Р.Рейган 55 хүртлээ том, жижиг нэг ч сонгуульд ялалт байгуулж үзээгүй.
- Сэтгэлгээний хөгшрилтөд эрт ороод байвал бид Японоос ч хөгшин хүн амтай улс болсноос ялгаа юун.
Зарим нэг тоо баримтад анхаарлаа хандуулъя. Хамгийн сүүлийн судалгаагаар Японы 65-аас дээш насны хүн амын гуравны хоёр нь ажил эрхлэхийг хүсдэг гэсэн дүн байна. Тус улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын судалгаагаар энэ оны эхний улиралд Японы 55- 64 настай иргэдийн 72.7 хувь нь хөдөлмөр эрхэлж байгаа аж. 2016 оны байдлаар арлын орны 65-аас дээш насны хөдөлмөр эрхлэгчдийн тоо 7.3 саяд хүрээд байгаа юм. Японы энэхүү судалгааг Монголтой харьцуулахад тэнгэр газар шиг ялгаа харагдана. Тухайлбал, 2006-2016 оны хооронд манай улсын 60-64 настай иргэдийн 21.8 хувь нь л ажил эрхэлж байв.
Харин 70-аас дээш насныхны хувьд энэ тоо 6.2 хувь болж үлэмж буурчээ. Үүнийг бичихдээ тэтгэврийн насыг нэмээд өг гэж хэлэх гэсэнгүй. Угаас Японтой харьцуулахад дундаж наслалт эрс тэс зөрүүтэй болохоор хөгжилтэй орны жишгийг дагаж тэтгэврийн нас нэмэх санаа олны дэмжлэг хүлээхгүй. Харин яагаа ч үгүй байж хөгшчүүдийн эгнээнд шилжихдэг, өөрийгөө хөгшин гээд боддог, нийгмээрээ тийм ойлголттой болсныг нь эсэргүүцээд байгаа юм.
Хуульд зааснаар бол хүн тэтгэвэрт гарсан хойноо ч хөдөлмөр эрхэлж болно. Гэхдээ ихэнх хүн тэтгэврийн хэдээ аваад гэрийн мухар сахихыг илүүд үздэг нийтлэг дүр төрх Монголд бат суурьшчээ. Ажил хийе ч гэсэн олддоггүй нь бидний хамгийн том гачлан. “Сэтгэл судлалын онолоор бол хүний хийж бүтээх насыг 19-25, 26-64, 64-өөс хойших гэж гурав хуваадаг. 26-64 насанд хүн нэг бол маш их бүтээмжтэй байж амжилтад хүрдэг. Би үүнийг хийж чадах юм байна гэж өөрийгөө мэдэрдэг гэсэн үг.
Хүн өөрийгөө хэрхэн үнэлэхээс тухайн хүний хөгшин, залуу эсэх нь шалтгаалдаг
Харин нөгөө хэсэг нь зогсонги байдлын зөрчил буюу юу ч хийсэн бүтэхгүй байна, би чадахгүй юм байна гэж сэтгэл санаагаар унасаар байгаад дуусдаг. Хэрэв энэ насан дээр ажилдаа сайн хандаад, хийж байгаа зүйлээсээ урам авч, өөрийгөө олон талаар хөгжүүлж чадаж байвал тэр хүн бүтээмжтэй гэсэн үг. Харин чадахгүй бол зогсонги байдлын зөрчилд ордог. 64 наснаас хойш өөрийн амьдралдаа сэтгэл ханамжтай байх эсэх нь энэ үеэс маш их шалтгаална. Сэтгэл ханамжгүй бол энэ амьдрал утга учиргүй өнгөрлөө гэх зэргээр өөрийгөө үгүйсгэж эхэлдэг.
Мэдээж сэтгэл санааны өөрчлөлтөд нийгэм болон эдийн засгийн нөхцөл байдал нөлөөлнө. Гэхдээ хамгийн гол нь тухайн хүн өөрийгөө юу гэж үнэлдэг, тэр үнэлэмж хэр зөв бэ гэдгээс их зүйл хамаарна гэдгийг ойлгох хэрэгтэй” хэмээн Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэлзүйч Д.Лхамсүрэн хэлсэн юм.
Түүний хэлснээс үзвэл хүн өөрийгөө хэрхэн үнэлэхээс тухайн хүний хөгшин, залуу эсэх нь шалтгаалах нь. “Хүн хөгширсөн гэж бодсон үедээ хөгширдөг” гэсэн үг үүний илэрхийлэл. Гэтэл бид ид хийж бүтээх насан дээр яваа нэгнээ хөгшнөөр нь дуудаж, өнөөх нь ч тийм сэтгэхүй суудаг болчихож. Уг нь Япон зэрэг оронтой харьцуулахад Монголын хүн амын ихэнх нь залуус. Тодруулбал, нийт хүн амын 57.8 хувь нь 15- 69 насных, 39 хувь нь 15 хүртэлх насных бол 70-аас дээш настнууд нийт хүн амын 3.6 хувийг л эзэлж байгаа юм. Эндээс харвал ид хийж бүтээх насны залуу үе Монголоор дүүрэн байна. Гэхдээ сэтгэлгээний хөгшрилтөд эрт ороод байвал бид Японоос ч хөгшин хүн амтай улс болсноос ялгаа юун.
Г.Баярсайхан