- Шинжлэх ухаан технологи инноваци 2017 -
"Юрийн галавын цэцэрлэг" киноны гол дүрийг Америкийн палеонтологич Жак Хорнероос сэдэвлэсэн гэдэг. Үлэг гүрвэлүүд зулзагаа асардаг байсан гэдгийг хамгийн анх баталсан энэ эрхэм дэлхийн палеонтологийн салбарт нэрээ дуурсгасан нэгэн.
Тэгвэл дэлхийн нөгөө өнцөгт, үлэг гүрвэлийн анхны өндөг олдсон газар болох Монголд энэ хүний удирдлага дор докторын зэрэг хамгаалсан З.Бадамхатан гэдэг эрдэмтэн бий.
Шинжлэх Ухааны Академийн Палеонтологи, Геологийн Хүрээлэнгийн Сээр нуруутны палеонтологийн салбарын эрхлэгч тэрээр үлэг гүрвэлийн чиглэлээр гадаадад докторын зэрэг хамгаалсан цөөхөн Монгол эрдэмтдийн нэг юм.
З.Бадамхатан тэртээ 100 сая гаруй жилийн өмнө буюу түрүү цэрдийн цаг үед амьдарч байсан тоть хошуутай, өвсөн тэжээлт пситтакозавр/Psittacosaurus mongoliensis/-ын өсөлтийн судалгаагаар докторын зэрэг хамгаалсан аж.
Ямар нэгэн амьтны ясыг гаднаас нь хараад бид хэдэн настай, ямар хүйстэй гэдгийг шууд хэлэх боломжгүй. Ялангуяа тэр амьтан нь 100 орчим сая жилийн өмнө мөхсөн бол бүр ч төвөгтэй.
Дээр дурдсан мэдээллүүд нь үлэг гүрвэлийн чулуужсан араг ясны тодорхой хэсэгт нь агуулагддаг аж. Энэхүү онцгой мэдээллүүдийг агуулагч нь чөмөгний яс ба түүнийг мөн биологийн мэдээллийн архив ч гэж “хочилдог”. Ингэж чөмөгний ясанд агуулагдах нууцыг дэлгэдэг судалгааны аргыг палеогистологи буюу эртний эд судлал хэмээн нэрлэдэг.
Энэхүү аргачлалаар төв Ази буюу Монгол нутгаас түгээмэл олддог тоть хошуут үлэг гүрвэлийн судалгааг Монгол эрдэмтэн гүйцэтгэн эхний шатны үр дүнгүүд гаргасан байна.
З.Бадамхатан энэхүү аргачлалаар тоть хошуут үлэг гүрвэлийн биеийн хөгжил нь өсөлтийн дөрвөн чухал үе шатанд хуваагдах бөгөөд 13-16 насандаа бие гүйцэн 40 орчим кг хүрдэг байсныг тогтоожээ. Энэ төрлийн үлэг гүрвэлүүд нь бага насандаа бусад амьтдын хоол болдог байсан ба зарим махчин хөхтнүүд ч тэднээр хооллодог байжээ.
Тоть хошуут үлэг гүрвэлүүд нь нас бие гүйцэхээсээ өмнө буюу 7 орчим насандаа үржилд ордог байсныг гистологийн аргачлалаар тодорхойлжээ. З.Бадамхатаны судалгааны дүнд насанд хүрсэн тоть хошуут гүрвэлүүдийн яс сийрэгжиж эхэлдгийг анх нээн илрүүлсэн байна.
Тус судалгааны ажил цаашид ч үргэлжлэх бөгөөд үлэг гүрвэлийн судалгаанд их хэмжээний буюу 100 гаран бодгалийг төлөөлөх дээжийг судалгаанд ашиглаж байсан тохиолдол палеонтологийн шинжлэх ухаанд үгүй юм.
Хамгийн олон тооны дээж ашигласан судалгаанд 46 ширхэг дээж ашигласан, нугасан хошуут үлэг гүрвэлийн өсөлтийн судалгаа нь өнөөг хүртэл дэлхийд хамгийн олон дээж ашигласан палеонтологийн судалгаанд тооцогддог байв.
Ийнхүү Монгол эрдэмтэд Монгол нутгийнхаа палеонтологийн арвин боломжид тулгуурлан дэлхийн палеонтологийн шинжлэх ухаанд үнэлшгүй хувь нэмрийг оруулсаар байна.