Эрдэмтдийн бүтээлүүдийг дэлгэсэн “Шинжлэх ухаан, технологи, инноваци -2017” үзэсгэлэн Уран зургийн галерейд өнөөдөр эхэллээ. Үзэсгэлэнгийн үеэр БСШУСЯ-ны зөвлөх, Боловсролын сайд асан А.Цанжидтай уулзаж, шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх чиглэлээр төр хэрхэн ажиллах хэрэгтэй байгаа талаар цөөн асуултад хариулт авлаа.
-Таны дүгнэлтээр манай улсад шинжлэх ухааны салбар ямар түвшинд ажиллаж байна вэ?
-Манай улсад шинжлэх ухааны салбар, байгууллага системийн ноён нуруу бүрдсэн. Гэхдээ дутагдалтай зүйл их бий. Эхний удаад гарааны суурь нөхцлийг сайн бүрдүүлж өгмөөр байна. Эрдэм шинжилгээний ажил хийх суурь нөхцөл нь бүрдээгүй байна. Яагаад гэвэл нийгэм, төр засгаас шинжлэх ухааны салбараа сайн сайхан зүйл хийнэ гэж итгэхгүй байгаа юм болов уу. Итгэл муутай байгаа учир мөнгө төгрөг бага хуваарилдаг.
Шинжлэх ухааны байгууллагуудын цалин, урсгал зардлыг өгчихөөд, яг эрдэм шинжилгээний ажил хийх төсөв мөнгөний хүрэлцээ бага байдаг. Тиймээс энд ажиллаж байгаа хүмүүс багахан цалингаар амьдралаа залгуулаад, шинжилгээ судалгаагаа бор зүрхээрээ хийж байна. Эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгаа хийх зардал, тоног төхөөрөмж хүрэлцээгүй байна.
Хоёрдугаарт, эрдэм шинжилгээний ажилтнуудын тоо цөөн. Намайг Боловсролын сайдаар ажиллаж байхад Монгол Улсад 120 мянган төрийн албан хаагч байсан бол өнөөдөр 60 мянгаар нэмэгдсэн. Гэтэл эрдэм шинжилгээний ажилтнуудын тоо нэмэгдээгүй. Шинжлэх ухааны салбарт 3000 орчим гаруй хүн ажиллаж байна. Энэ тоог 4500 хүргэвэл улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой нөлөө үзүүлэх хэмжээнд хүрнэ гэж үздэг.
-Чанартай судалгаа хийхэд сайн тоноглогдсон лаборатори хэрэгтэй гэдэг. Манай нөхцөлд сайн лаборатори байлаа гээд асуудал шийдэгдэх үү ?
-Болзлыг нь хангаад өгвөл монголчууд өндөр түвшний судалгаануудыг хийж чадна. Чадна гэдгийн баталгаа нь гадаадад ажиллах орчин бүрдсэн газарт манай монголчууд ажиллаж, маш сайн зүйлийг хийж байна. АНУ-д ДОХ, хорт хавдрын эсрэг эм хийдэг тэргүүлэх лабораторийг монгол хүн удирдаж байна.
Японд нэг монгол залуу шинэ маягийн толгой компьютер зохион бүтээснийг нь япончууд үйлдвэрлээд 4000 ам.доллараар худалдаж байна гэдэг. Энэ мэтээр дурдвал чадвартай хүн олон. Эрдэм шинжилгээний ажилтнуудын мэдлэг чадварыг булгийн устай зүйрлэж, булгийн усыг хөгжүүлж, ундаргах талаас нь дэмжиж өгөх хэрэгтэй юм. Нийгэм, төр, бизнесийн зүгээс шинжлэх ухаанд хандах хандлагаа өөрчлөх хэрэгтэй.
-Шинжлэх ухааны судалгааны санхүүжилтийг нэмэгдүүлэх талаар олон жил ярьсан ч шийдэгдсэн зүйл алга?
-Шинжлэх ухааны зарцуулж байгаа зардлыг ДНБ-ий 1.5 хувьд хүргэнэ гэж олон жилийн өмнөөс ярьсан ч өнөөдөр нэг хувьд ч хүрээгүй байна. Мөн шинжлэх ухаан, технологийн салбарын бодлогыг оновчтой тодорхойлж, түүнийгээ улс орныхоо хөгжлийн хэрэгцээтэй уялдуулж ажиллах нь зүйтэй. Энэ бол эрдэмтэд, эрдэм шинжилгээний байгууллагад хандсан ажил. Бүх чиглэлд амжилт гаргах боломжгүй. Тэгвэл ноос ноолуур, цагаан идээ зэрэг хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдээ боловсруулах талын бүх ажлыг бид хийх хэрэгтэй байна.
Жишээлбэл, Хонины нэхий байна. Сибирийн хасах 40-50 хэмд Турк нэхий дээл дулаацуулж чадахгүй. Харин Монгол нэхий дээл бол дулаахан. Гагцхүү өнгө үзэмж, хэрэглээний шинж чанарыг нь сайжруулмаар байгаа юм. Түүний тулд зоотехникийн шинжлэх ухаан, мал эмнэлгийн шинжлэх ухаанаас эхлээд нэхийг боловсруулах, зөөлрүүлэх, будах химийн шинжлэх ухааныг хөгжүүлэх шаардлага тулгарч байна. Эрхүү хотыг л нэхий дээлээр хангахад багагүй орлого олно. Энэ мэтээр яривал монголчууд бидэнд хийх ажил их байна.