Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам “Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гадаадын буцалтгүй тусламж, хөрөнгө оруулалтыг татах зорилготой зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.
Сав, баглаа боодол хүнсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндтэй салшгүй холбоотой чухал салбар юм. Улсын хэмжээнд 40 гаруй аж ахуйн нэгж, байгууллага сав, баглаа боодол үйлдвэрлэж, нийт хэрэгцээний 30 орчим хувийг хангаж байна.
Зориулалтын савны үйлдвэрлэл, хангамж хүрэлцээгүй, чанар болон үнээр өрсөлдөх чадвар сул зэргээс нэг өрх дунджаар 20-100 литрийн багтаамжтай, 3-4 ширхэг зориулалтын бус хуванцар савыг хүнсний бүтээгдэхүүн хадгалах зорилгоор ашигладаг болохыг ДЭМБ-ын судалгаагаар тогтоожээ.
Хүн амын өдөр тутмын хэрэглээтэй шууд холбоотой, нийгмийн эрүүл мэнд, байгаль орчинд нөлөө үзүүлдэг сав, баглаа боодлын талаар зохих арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай бий болсон.
Иймд “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-д “хүний эрүүл мэндэд хор хөнөөлгүй, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, байгаль орчинд ээлтэй, зориулалтын хүнсний сав, баглаа боодол, хаяг шошгыг хүнсний сүлжээний бүх үе шатанд хэрэглэх, дэвшилтэт технологийг нутагшуулах, үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг дэмжинэ” гэжээ.
Мөн “Ногоон хөгжлийн бодлого”-д “хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээг боловсронгуй болгож, байгальд халгүйгээр хадгалах, савлах технологийг дэмжинэ” гэж тусгасан байна. “Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд эдгээр зорилтыг хангахаар ажиллаж байна.
Хүнсний зориулалтын бус савны хэрэглээг бууруулах, сав, баглаа боодлын салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чиглэлээр салбар хариуцсан яамнаас санаачлан, таван зорилтот төслийг боловсруулснаа танилцууллаа.
Зөвлөлдөх уулзалтын үеэр дотоодын сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэрийн бүтээгдэхүүний үзэсгэлэнг гаргасан нь оролцогчдын сонирхлыг ихэд татаж байлаа. Үзэсгэлэнд модон сав, айрагны хөхүүр, зэс, гуулин сав суулга, аяга, халбага, цаасан хайрцаг, ороогч, багцлагч, хүнсний зориулалтын сав, гялгар уут үйлдвэрлэгч оролцож, бүтээгдэхүүнээ танилцууллаа.