Монголын шинжлэх ухааны салбарын ажилтнуудын өдөр энэ долоо хоногт тохиож байна. Энэхүү өдрийг тэд 17 дахь жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд баярыг тохиолдуулан Уран зургийн галерейд өнөөдөр болон маргааш хоёр өдрийн хугацаатай экспо үүдээ нээжээ.
Экспод нийт эрдэм шинжилгээний 27 хүрээлэн, төв, 11 их, дээд сургууль, лаборатори, гарааны компаниуд зэрэг нийт 97 байгууллага судалгааны ажлын үр дүн, инновацийн 300 гаруй бүтээгдэхүүнээ олон нийтэд дэлгэж байна.
Энд байгаа бүтээгдэхүүнүүдийн дийлэнх нь хөдөө аж ахуй, хүнсний төрлийн бүтээгдэхүүн, ургамлаас гарган авсан гоо сайхны бүтээгдэхүүнүүд байсан юм. Маргааш буюу арван нэгдүгээр сарын 23-ны өдөр үзэсгэлэнд оролцогчдын дундаас шилдэг бүтээлүүдийг тодруулж, шагнал гардуулах аж.