14 дэх удаагийн Кэндогийн Улсын аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сарын 2-ны 09.00 цагаас Этүгэн дээд сургуулийн байранд болно.
Монголын Кэндогийн холбоо жил бүр Кэндогийн УАШТ-ийг зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн хувьд Монгол Улс Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог.
Энэ жилийн УАШТ-д нийт дөрвөн төрөлд 67 тамирчин хурд, хүчээ сорих юм. Тэмцээнийг Япон улсаас таван шүүгч, багш нар ирж шүүнэ.
Улсын аварга шалгаруулах тэмцээнээр ирэх онд БНСУ-д болох Кэндогийн Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчид эцсийн байдлаар тодорно. Мөн эрэгтэй, эмэгтэй, өсвөрийн төрөлд түрүүлсэн тамирчид Япон Улс руу аялах эрхтэй болно.
Монгол Улсад хулсан сэлмээр тулалдах урлаг буюу кэндо хөгжөөд даруй 19 жил болсон бөгөөд жилээс жилд энэ төрлийн спортоор хичээллэгсдийн тоо нэмэгдэж байна.
Сонирхогч, хичээллэгсдийн тоог цаашид ч нэмэхийн тулд зохион байгуулагчдын зүгээс УАШТ-ийг ирж үзсэн хүн бүрд
- “Оргил”,
- “Улаанбаатар”,
- “Монгол”,
- “Чикара”,
- “Бэйс” гэсэн таван клубээс сонгон нэг сар 50 хувь хөнгөлөлттэй суралцах эрхийн бичгийг бэлэглэх юм байна.
Кэндо нь Кэн буюу сэлэм, До буюу зам гэсэн утга бүхий сэлмийн тулааны урлаг юм. Японы үндэсний тулааны урлаг бөгөөд Каратэ, Жудо, Айкидогийн нэгэн адил сэлмээр тулалддаг.
Кэндо нь бие сэтгэлээ хөгжүүлж, өөрөө өөрийгөө ялан дийлэх тулааны урлагаас гадна харилцан бэртэл гэмтэл учруулахгүйгээр зөв техник аргачлалыг сэтгэхүйтэй уялдуулан хөгжүүлэх, хувь хүний ёс суртахуун, эрдэм мэдлэг, итгэл үнэмшлийг бий болгох ач холбогдолтой.