УИХ, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа БНСУ-ын Сөүл хотод болж буй АСЕМ-ын орнуудын Боловсролын сайд нарын VI чуулга уулзалтын үеэр БНСУ-ын Шадар сайд бөгөөд Боловсролын сайд Ким Сан Кун-тай албан ёсны уулзалт хийж хоёр улсын харилцаа тэр дундаа боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцлоо.
Ц.Цогзолмаа сайд, Засгийн газар хоорондын гэрээгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэх, "Багш солилцооны хөтөлбөр"-ийг үргэлжлүүлэн хамтарч ажиллах чиглэлээр санаа бодлоо илэрхийлсэн байна.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах орчин болоод тусгай мэргэжлийн багш нарыг бэлтгэх чиглэлд туршлага солилцох, Солонгосын боловсролын системийн давуу талуудын нэг болох цахим сургалтыг Монголд нэвтрүүлэхэд хамтарч ажиллах хүсэлтэй буйгаа БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа илэрхийлжээ.