“Эрүүл мэндийн хувийн хэвшлийн байгууллагын орлого зарлагын мэдээг гаргахад анхаарах асуудлууд” цахим сургалт боллоо.
Эрүүл мэндийн хувийн хэвшлийн байгууллагын орлого зарлагын мэдээ “Албан ёсны статистикийн мэдээлэл”-ийн төрөлд ордог байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн болон эрүүл мэндийн үндэсний тооцоог тооцоолоход ихээхэн чухал мэдээлэл юм. Иймээс хувийн хэвшлийн байгууллагууд статистик мэдээгээ ач холбогдол өгч, үнэн зөв тайлагнах нь чухал юм.
Өчигдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс зохион байгуулсан цахим сургалтад 21 аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд оролцжээ. ЭМХТ-ийн Бодлогын судалгаа, удирдлагын сургалтын албаны мэргэжилтэн Б.Доржмягмар анхаарах асуудлуудын талаар зөвөлгөө өгч, харилцан ярилцан, асуултад хариулжээ.
Сургалтаар:
• ЭМХХБ-ын орлого, зарлагын мэдээний хэрэглээ, ач холбогдол
• Хугацаа
• Орлого, зарлагын мэдээний маягт
• Орлого, зарлагын мэдээг гаргахад анхаарах асуудлууд
• ЭМТ201.27.2 маягтны тухай
• Хариуцлага, хяналт сэдвүүдээр мэдээлэл өгсөн байна.
Сургалтаар мэдэж авсан мэдлэг, мэдээллээ аймгийнхаа хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын мэргэжилтнүүдэд хүргэх ажлыг тухайн аймгийн сургалтад оролцсон мэргэжилтнүүд зохион байгуулах юм.