Монгол улс дэлхийн инновацийн индекст үргэлж байр урагшилж байгаа тухай Шинжлэх Ухаан Технологийн сангийн “Мэдээлэл” сэтгүүлд нийтэлжээ. Энэхүү индекст нийт 127 орныг олон хүчин зүйлд үндэслэн жагсаадаг бөгөөд энэ онд бид 52 дугаарт байрт орсон аж.
Монгол улс 2015 онд 66, 2016 онд 55 дугаар байрт жагсаж байсан юм байна. Индексийг гаргахын тулд тухайн улсын улс төрийн орчин, боловсрол, дэд бүтэц болон бизнесийн боловсронгуй байдал зэрэг нийт 81 үзүүлэлтэд үндэслэдэг аж.
Улс төрийн орчны хувьд бид 56 дугаар байрт, Бизнесийн орчны хувьд мөн 56 дугаар байрт орсон хэдий ч судалгаа боловсруулалтын ажилд 104, Их сургуулиуд, судалгааны хүрээлэн болон үйлдвэрийн хамтын ажиллагааны хувьд 114 дүгээрт байрт оржээ.
Манай улсын инновацийн индекс 37,1 байгаа бөгөөд энэ оноогоор бид Украйн, Тайландын ард байгаа бол Швейцарь улс 67,7 оноогоор дэлхийд инновациар тэргүүлж байна.