Монгол Улсад шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 96 жил, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-т зориулсан баярын хурал өнөөдөр “Corporate сonvention centre”-д боллоо.
Салбарынхаа нэгэн жилийн ажил, алдаа оноог дүгнэн хэлэлцэж, 2017 оны шилдэг бүтээлийн эздэд шагнал гардуулах ёслолд энэ салбарт ажиллаж буй 1600 гаруй эрдэмтэн, судлаачид оролцсон. Баярын хурлыг нээж ШУА-ийн Ерөнхийлөгч, Академич Д.Рэгдэл үг хэлсний дараа, БСШУС-ын сайд үг хэллээ. Ц.Цогзолмаа сайдын үгийг хүргэж байна. Тэрбээр:
Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарыг хөгжүүлэх үйлсэд өөрийн оюун ухаан, авьяас билэг, хүч хөдөлмөрөө зориулж ирсэн үе үеийн эрдэмтэн судлаачид, эрдэм шинжилгээний ажилтан Та бүхэнд шинжлэх ухааны ажилтны өдрийн баярын мэнд хүргэж, Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Монгол Улсын үе үеийн Засгийн газар, шинээр байгуулагдсан Засгийн
газар ч мөн адил шинжлэх ухаандаа анхаарлаа хандуулж, орчин цагийн шаардлагад нийцүүлэхийн төлөө хичээн ажилласаар ирсэн. Монгол Улсын хөгжил, дэлхийн улс орнуудын хөгжлийн хаана очих ёстой вэ? гэдэг зорилго зорилтыг тодорхойлоход боловсролын яам, яамны харьяанд ажиллаж буй шинжлэх ухааны байгууллагууд маань түүхэн үүрэг оролцоотой.
Шинэ зууны Монгол иргэдийг өсгөн өндийлгөх, дэлхийд өрсөлдөх чадвартай боловсон хүчнийг бэлтгэхэд чухал үүрэгтэй байдаг шинжлэх ухааны салбар өнөөдөр тулгамдаж буй олон асуудлаа шийдэх хөрөнгө санхүүгээр дутагдаж байгаа нь харамсалтай боловч Монголын эрдэмтэн судлаачид өөрсдийнхөө хичээл зүтгэл, итгэл үнэмшлээр шинжлэх ухаандаа дурлан ажиллаж чадсаны хүчинд дэлхийн шинжлэх ухааны хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж байна.
Монгол Улс хөгжин дэвшиж, ХХI зуунд хүн төрөлхтөний хөгжлийн түүхэн гараатай хөл нийлүүлэх ёстой юм. Үүний тулд бидэнд хөгжлийн тодорхой бодлого хэрэгтэй. Хүнээ хөгжүүлсэн улс хөгжиж байгаа. Тэр хөгжлийн бодлого нь шинжлэх ухаанд суурилсан байх ёстой.
Улсын төсөв хэлэлцэж байхад Шинжлэх ухаан, технологийн сангийнхаа төсвийг тодорхой хувиар нэмэгдүүлж чадсандаа талархалтай байна. Чамлахаар чанга атга гэдэг. Энэ хөрөнгийг эрдэмтэн судлаачдынхаа үндсэн ажлаа хийхэд зарцуулах ёстой юм.
Сүүлийн 20 гаруй жилд боловсрол, шинжлэх ухааны салбарын төсөв ч байшин барилга, засвар үйлчилгээнд зориулагдаж ирсэн. Салбарынхаа төсвийн бүтцийг зөв болгож, хүн рүү чиглэсэн оюуны хөрөнгө оруулалт, багшийнхаа чадамж, мэргэжлийн ур чадварыг дээшүүлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлж чадвал шинжлэх ухаан ч зөв гольдролдоо орж хөгжинэ. Тиймээс 2018 оноос эхлэн 2020 оныг хүртэл шинжлэх ухааны салбарынхаа төсөв, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана.
Хамгийн чухал зүйл нь хүний нөөц, боловсон хүчний асуудал. Шинжлэх ухааны салбарт улсын төсвөөс 1500 гаруй хүн цалин аваад ажиллаж байна. ШУА-ийг өөрийн гэсэн байртай болгох, академийн харьяанд ажиллаж буй шинжлэх ухааны хүрээлэнгүүдэд бие даасан орчин үеийн техник, технологи тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан орчинд эрдэмтэн судлаачдаа ажиллуулаад эхэлбэл хүн төрөлхтөний хөгжлийн уриа болгосон төр шинжлэх ухаан, технологи инновацийн хөгжлийг манай эрдэмтэд буухиалан авчирч чадна гэдэгт эргэлзэхгүй байна.
Та бүхэндээ ойгоо хамтран тэмдэглэж, эрдэмтэн судлаачдынхаа гаргасан бүтээлтэй танилцаж, Монгол Улсын дээд боловсролын хөгжлийн бодлогыг тодорхойлохын тулд Та бүхэнтэй хамтран ажиллах төлөвлөгөөтэй буйгаа дуулгаж байна.
Шинжлэх ухаан хөгжиж байж улс орон хөгжинэ. Улс орон хөгжиж байж, монгол хүн сайн сайхан амьдарна. Та бүхэндээ ажлын өдөр амжилт хүсэн ерөөе.