"Дэлхийг өөрчлөх тухай бүгд боддог ч хэн нь ч өөрийгөө өөрчлөх тухай боддоггүй"
Лев Николаевич Толстой
Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид УГЗ найруулагч Б.Баатарын найруулгаар тавьсан "Адууны түүх" /Холстомер/ шинэ жүжгийнхээ нээлтийг өчигдөр хийлээ.
Энэхүү жүжгийн зохиолыг Оросын алдарт зохиолч Лев Толстойн “Холстомер” бүтээлээс Марк Розовский сэдэвлэн бичсэн байна.
Алаг цоохор төрсөн Холстомер адуу төрснөөс эхлээд өтөл насан хүртэлх амьдралынхаа түүхийг хүний хэлээр ярихын сацуу хүн шиг сэтгэж, чин сэтгэлээсээ хайрлаж дурлаж, зовж шаналж буйгаар Лев Толстой хүмүүний мөн чанар, амьдралын утга учрыг ёгтлон харуулжээ.
СТА, жүжигчин Э.Тодгэрэл эхээсээ дөнгөж төрөөд хөл дээрээ тогтож ядан байгаа унаганы дүрд тоглосон бол СТА, жүжигчин С.Болд-Эрдэнэ Холстомерийн ид залуу жавхаатай, золбоотой насанд нь тогложээ.
Харин Ардын жүжигчин Г.Мягмарнаран олон жил олон хүний гар дамжиж, зовж зүдэрсэн өтөл насны Холстомерт тоглосон байна. Залуу адуун сүргээр Лев Толстой залуусын нийгмийн дүр төрхийг илэрхийлсэн бөгөөд тэд өөрсдөө өтлөхгүй мэт хөгшин адууг хэрхэн бөөрөлхөж буйг тод томруун харуулжээ. Хэдий энэхүү зохиолыг 100 гаруй жилийн өмнө бичсэн ч өнөөдрийн нийгэмд ч түүний хэлэх гэсэн санаа яв цав тохирох мэт.
Жүжгийн дараа УГЗ, найруулагч Б.Баатар "Өтөлье гэж өтөлсөнгүй.
Өнгөт ертөнцийн жамаар өтөллөө гэж монголчууд хэлдэг.
Залуучууд нь хөгшчүүлээ хайрлаж яваарай. Хөгшчүүл нь залуу явснаа битгий мартаарай. Манай уран бүтээлчид та бүхэнд мэхийн ёсолъё" гэхэд үзэгчид хүндэтгэл үзүүлэн суудлаасаа босож алга нижигнүүлэн ташсан юм.
Өөрт хүртээлгүйг ч "минийх" гэдэг хүн төрөлхтний шунал, амьтанд хандах хүний харгис зан авир, нөгөө талаас нь өөрийг нь хэрэггүй гээд бусдад зарсан эзнээ хайрласаар байгаа адууг энэ жүжгээс ухаж харж болохоор.
Үхсэн хойноо ч мах, яс арьс нь гээд адууны бүхий л зүйл нь байгаль дэлхийд хэрэг болсон бол хүн үхэхэд юу нь ч хэрэг болоогүйг жүжгийн төгсгөлд хэлдэг нь энэ жүжгийн цаана олон далд утга агуулга оршиж буйг илтгэх ажээ.
2018 онд алдарт зохиолч Лев Толстойн мэндэлсний 190 жилийн ой тохиох билээ. Толстойн бүтээлүүдээс тус театрын урын санд байгаагүй тул шинэ оны босгон дээр түүний жүжиг ийнхүү тайзнаа тавигдаж буйгаараа онцлогтой юм.
Тус жүжигт УДЭТ-ын уран бүтээлчдээс гадна, СУИС, Сити дээд сургуулийн оюутнууд тогложээ.
УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу "Монголчууд төрийнхөө сүлдэнд адуугаа дээдэлсэн, адуундаа хайртай хүмүүс. Монголчуудын хамгийн хайртай адуу гэдэг амьтнаар дамжуулж хүний амьдралыг харуулж байгаагаараа энэ жүжиг онцлогтой. Бидний уран бүтээлийг ирж үзэж сэтгэлийн урам хайрлаж байдаг үзэгч та бүхэндээ талархлаа илэрхийлье" гэлээ.