Идэр есийн хүйтэн эхлээгүй ч гадаа -20 хэмийг зааж, цасан шуурга шуурна. Хүчтэй шуурга исгэрэхээс өөр чимээ анир бараг үгүй зуслангийн өвөл. Хаа нэгтэй хүн харагдах ч машины тоо эрс цөөрчээ. Шугамын автобус үзэгдэж, зам дагуу хэдэн үхэр бэлчинэ.
Энэ анирыг үргээж, өвөл зуны алинд ч “үүрэг гүйцэтгэдэг” байгаль хамгаалагчийн ажлын нөхцөлтэй танилцахаар манай сурвалжлах баг хотын зүүн хэсгийн зуслангийн зүг зорилоо.
Нийслэлийн хэмжээнд нийт дөрвөн хэсэгт 33 байгаль хамгаалагч ажилладаг. Байгаль хамгаалагчид Толгойт, Партизан, Гачуурт болон төвийн бүс гэж хуваагдан хэсгийн зохион байгуулалттайгаар ажилладаг. Бидний зорьж очсон хэсэг бол төвийнх. Энд арван байгаль хамгаалагч байх бөгөөд хэсгийн ахлагчаар Д.Ганбат ажилладаг. Шадивлан, Яргайт, Гоодой зэрэг нийт 26 амыг хариуцан ажилладаг тэдний ажил их. Д.Ганбат 1990 онд сургуулиа төгссөнөөс хойш тасралтгүй 27 жил байгаль хамгаалагч хэмээх өндөр үүрэг хариуцлагатай ажлыг хийж байгаа нэгэн.
“Нохой устгалынхны дуудлагаар сэрээд л хог хаясан байна гэх цаг харгалзахгүй дуудлага хүртэл ажиллана шүү дээ. Иргэдийн ухамсар дээшилж, бидний ажлыг ойлгодог болсон хэдий ч зуны цагт аялагчдын хөлд дарагдаж, түймэр, хогтой харин өвлийн цагт модны хулгайчидтай тэмцдэг. Аялал жуулчлалын үеэр гэртээ ч орох завгүй. Түймэр гарчихвал баларна шүү дээ. Нэг уулын бэлд хүмүүс байж байвал тэднийг тарааж, унтуулахаас нааш бид унтахгүй. Түймэр гарчихвал ямар их ажил болдог билээ дээ” хэмээн Д.Ганбат ажлынхаа талаар ярив.
Түүний хоёр дахь гэр буюу байгаль хамгаалагчийн байр Шадивланд бий. Хэдийгээр тэр энэ амыг хариуцдаг ч хэсгийн ахлагч тул бусдадаа үүрэг өгөх, ажлынх нь талаар ярилцах, зөвлөх гээд явах ажил ихтэй.
Өглөө цайгаа уугаад Жигжидийн пост руу очиж хэсгийнхэндээ чиглэл өгсний дарааАр Гүнтийн давааг зорив. Энэ даваа төв рүү орох бүсийн хамгийн ойр цэг болсон учраас арилжаа наймаа эсвэл амьжиргаагаа залгуулахаар зарим тохиолдолд хуулийн дагуу байсан ч эрхээ хэтрүүлэн ашиглах гэх мэт зөрчил их гардаг тул байнгын хяналт тавьдаг аж.
Биднийг очих үед даваан дээр хоёр байгаль хамгаалагч ажиллаж байлаа. Өндөрлөг газар учраас нүүр нүдгүй цас шуурна. Тэд орон нутгаас хот руу ирж буй тээврийн хэрэгслүүдийг шалгадаг аж.
“Бид өглөө эрт босоод төлөвлөгөөний дагуу ажилдаа гардаг. Ой модон дундуур машинтай, мотоциклтой явна гэж байхгүй шүү дээ. Хариуцсан газраа долоо хоногт 2 удаа бүтэн тойрсон байх ёстой. Машин тэрэг хүрэх газар хүртэл яваад цааш алхдаг. Эргүүл шалгалтынхаа 60 хувийг явган туулна. Сардаа 40-50 орчим км газар алхдаг.
Ингэж байж л модон дунд аялал зугаалгаар яваа хүмүүс, ил задгай гал түлж байгаа, сургуулийн хүүхдүүдийг илрүүлдэг. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд маш их зугаална. Зуслангийн чиглэлд автобустай болсонтой холбоотойгоор бөөн бөөнөөрөө ирнэ. Тэднийг ойгоос гаргана. Сургуулийг нь хэлүүлж, захиралтай нь утсаар ярьж хүлээлгэж өгдөг.
Зун ачаалал их шүү. Өвөл харьцангуй гайгүй. Гэхдээ Зөрчлийн тухай хуулиар хэргийг анхнаас нь баталгаажуулах баримтжуулах ёстой гэж заасан тул 24 цаг эргүүл хийж байна. Өмнө нь өвөл тэр бүр зөрчил илрээд байдаггүй байсан. Сүүлийн үед иргэд агаар салхинд гарах нь ихэссэн. Гал түймэр гарахгүй ч энд тэнд хогоо хаячихдаг. Түүнийг нь цэвэрлэх, аялал зугаалгаар явахдаа зулзаган мод гэмтээх, хугалах зөрчил гаргадаг. Үүнд л хяналт тавьж ажиллана даа” хэмээн Д.Ганбат ярьж байлаа.

Байгаль хамгаалагчдыг зун, өвлийн ажлын хувцсаар хангадаг юм байна. Хамаг зузаан хувцсаа өмссөн ч чичигнэх биднийг хараад Д.Ганбат гуай “Төвийн хүүхдүүд аргагүй. Бид хүйтэнд дасчихсан. Өнөөдөр харин ч дулаахан байна. Ес эхлэхээр бас л чанга шүү. Гэхдээ хангамжийн хувцас их сайхан дулаахан. Даарна гэж байхгүй” хэмээн инээж байв. Гурван сарын өмнөөс хувь ажилтны хяналтын төхөөрөмжтэй болсон юм байна.
Байгаль хамгаалагчдад цас ханзарч эхэлмэгч ашиглах мотоциклийг олгосон ч ашиглалтын хугацаа дуусч, сэлбэж зассаар жагсаалаас гарчээ.
Халуунд халж, хүйтэнд хөрдөг тэдэнд хувцаснаас гадна өдөр тутам хэрэглэх хувь ажилтны хяналтын төхөөрөмж буюу GPS, буу, бороохой олгодог. Төхөөрөмжөөр байгаль хамгаалагч хаана явж байгааг хянахаас гадна төв рүүгээ яаралтай мэдээллийг өгдөг.
Ой хээрийн түймэр, хууль бус ан зэрэг зөрчил илрэхэд ганцхан товчлуур дарж төвд мэдээлнэ. Мэдээлэл минутын дотор очих бөгөөд хиймэл дагуулаар байршлыг заадаг байна. Мөн хариуцаж байгаа нутаг дэвсгэртээ ямар давтамжтайгаар, хэдий хэмжээний талбай эргэж байгааг хянах боломжтой.
Байгаль хамгаалагчдад цас ханзарч эхэлмэгч ашиглах мотоцикл олгосон ч ашиглалтын хугацаа дуусч, сэлбэж зассаар жагсаалаас гарсан байна. Харин хүйтний улиралд тэд хувийн тэргээр ажлаа амжуулна. Сардаа 30 мянган төгрөгийн шатахуун олгодог ч шаардлагатай үед нэмж авч болдог аж.
Д.Ганбат “GPS-ээр өөрийн хариуцдаг нутгаар хэдэн км явсан, гарсан зөрчлийн зургийг авч явуулна, мөн зөрчлийг тухай бүрд нь мэдээлдэг. Ажил их хөнгөрсөн. Өдөржин уулаар явж байгаад иртэл та ажилд яваагүй байна гэдэг байсан. Харин одоо хаагуур явсан талаар мэдэх учраас их амар болсон.
Хангалт сайн. Сүүлийн үед шатахуун нэмүүлэх талаар ярьж байна. Хувцас, буу зэвсэг, дохиолол, бороохой зэргээр хангадаг. Түймрийн үед ашиглах багаж хэрэгслийг өөрсдөө бэлтгэдэг. Түймэр гарлаа гэхэд 50 хүнийг дайчлах хэмжээний тоног төхөөрөмж бий. Байгууллагаас моторт үлээгч, хүрз өгсөн. Түймэр гарахад бүрэн хангалттай.
Харин цаашид мотоциклийг л шийдэх хэрэгтэй байна. Дарга нар хүсэлт явуулдаг ч төсвийн байгууллага учраас хэцүү. Өөрсдийн унаа тэрэгтэй явна, голчлон явган явна. Хариуцсан хэсэгтээ түймэр, модны хулгай гарвал үр дүнгийн гэрээгээр авдаг 13 дахь сарын цалингүй болох учраас бид хөлөө цуцтал явна даа. Би байгаль хамгаалагчдадаа шинээр гарч буй хууль тогтоомжийг байнга судал, түүнийхээ дагуу ажилла, илэрсэн зөрчлийг хуулийн дагуу шийд л гэсэн үүрэг өгч байна. Манайхан хагас цэргийн зохион байгуулалттай ажилладаг улс шүү дээ” хэмээж байв.
Сүүлийн жилүүдэд суурьшилтай холбоотойгоор газрын зөвшөөрлийн асуудал их гарах болсон байна. Угтаа Ннийслэлийн байгаль орчны газраас дүгнэлт авсны үндсэн газар олгох ёстой ч энэ дагуу олгоогүйгээс ойд, торлог дотор хамаагүй газар олгож байгааг тэрбээр хэлсэн.
Ингэснээр иргэд байшин барих гэж торлогийг шудаж, мод тайрч, байгаль орчинд гарз учруулдаг байна. Мөн иргэд булаг нь ширгэчихсэн гээд булгийн эхэн дээр газар авах нь ихэсчээ. Тиймээс энэ зөрчлийг арилгахаар төвийн хэсгийн байгаль хамгаалагчид аравдугаар сард булгийн эхэнд хатгасан хэд хэдэн хашаа, нэг байшинг буулгажээ.
“Нийслэлийн ногоон бүсэд аж төрөх гэж байгаа бол ойн зах, торлог дотор, булгийн эхэнд битгий газар ав. Энэ чинь байгаль дэлхийд хэчнээн сөрөг дагавар авчрахыг бодож үзээч гэж захимаар байна. Ногоон бүсийг цэвэр цэмцгэр байлгахад Нийслэлийн байгаль орчны газраас өөр анхаарах газаргүй болчихлоо. Тиймээс иргэд хариуцлагаа ухамсарлаж, аялал зугаалгаар явахдаа ил гал түлэхгүй, хог хаяхгүй байгаасай гэж туйлын их хүсэж байна” гэдгийг төвийн хэсгийн ахлагч аминчлан захиж байлаа.
Түүнээс гадна энэ жил цас их унасантай холбоотойгоор бор гөрөөс суурьшлын бүс рүү ирж, айлын тортой хашаанд дүүжлэгдэх, нохойд бариулах зэрэг асуудал гарчээ. Мөн энэ жил самар ургаагүйтэй тул хэрэм зуслан уруу бүр нийслэл рүү их орох болсон байна. Тиймээс Анчдын нийгэмлэгээс амьтан хамгаалах зориулалтын байр байгуулжээ. Энд амьтдыг асарч, эмчилж эргүүлэн байгальд нь тавьдаг байна.
Идэр есийн хүйтэн эхлээгүй ч гадаа -20 хэмийг зааж, цасан шуурга шуурна. Гэсэн ч тэд ажилласаар. Зуныг бодвол ажил багассан гэх ч суурьшлын бүс тэлсэнтэй холбоотойгоор хариуцсан хэсгээ долоо хоногт бүтэн хоёр тойрохоос гадна мод бэлтгэх заавар зэрэг иргэдэд байгаль орчинтой холбоотой мэдээлэл өгөх гээд тэдний ажил дундрахгүй.
Зуслангийн бүсэд дээвээр дээрээ улаан туг хатгасан жижигхэн байшингууд бий. Тэнд өглөө, орой, өвөл зуныг ялгалгүй байгаль дэлхийнхээ төлөө зүтгэдэг байгаль хамгаалагчид суудаг юм.