Азийн шилдэг дизайнер СТА Д.Отгонжаргал үндэсний хэв шинж бүхий Монгол Haute Couture гоёлын даашинзны бүрэн хэмжээний цуглуулгаа шинэ жилийн баярын өмнө буюу ирэх сарын 6-ны өдөр Corporate Hotel & Convention Centre-т толилуулахаар болжээ.
Тэрбээр уламжлал болгон зохион байгуулдаг “O Couture high fashion show 2018"-аараа дахин давтагдашгүй тансаг загваруудаа толилуулах юм. Дизайнер Д.Отгонжаргал болон түүний нөхөр загвар өмсөгч Э.Энхболдтой ярилцлаа.
-Энэ удаагийн гоёлын даашинзны шоу тань юугаараа онцлогтой болох вэ?
Э.Энхболд:
-Азийн шилдэг загвар зохион бүтээгч, СТА Д.Отгонжаргал "O Couture High Fashion show"-гаа дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Уламжлалт ёсоор бид "Corporate Hotel & Convention Centre"-т 2017 оны арванхоёрдугаар сарын 6-нд 17:30 цагт эхэлнэ. Энэ жил үндэсний хэв шинжийг европ даашинзтай хослуулсан бүрэн хэмжээний цуглуулга гаргаж байгаагаараа онцлогтой.
Манай үйл ажиллагаа загварын шоу болон хүлээн авалттай болно. Олны танил хүмүүсийн хайр хүндэтгэлийг татсан уран бүтээлчид ирэх юм. гоёмсог загвартай гайхамшигтай даашинзуудыг нийт бүсгүйчүүддээ толилуулах гэж байна.
-Цуглуулгаа “Монгол От Кутюр” гэж тодорхойлоод байгааг дэлгэрүүлээд тайлбарлахгүй юу?
Д.Отгонжаргал:
-Энэ удаагийн цуглуулгадаа материал, гоёл чимэглэл, өнгөнд баригдалгүйгээр үндэсний элементүүд шингэсэн гоёлын даашинзны цогц цуглуулга гаргалаа. Загварын шоу хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэгдүгээр хэсэгтээ үндсэн хэв маягтай гоёлын даашинзнууд, дараагийн хэсэгт коктейль хослолууд гарна. Сүүлийн хэсэгтээ энэ жилийн трэнд болохуйц шинж чанаруудыг агуулсан гоёлын даашинзуудаа танилцуулна.
Загварын ертөнцөд дизайнерууд юу трэнд болж байгааг бүтээлүүддээ харуулдаг. Энэ жилийн трэнд болох ногоон, улаан хүрэн, хүрэн ягаан, улбар шар гэх мэт өнгүүд загваруудад маань шингэсэн.
Дээр нь геометр дүрснүүдийн хуваалтууд, үндэсний хэв маяг бүхий эмжээрүүд, хуваалтуудаар илэрхийлж байна. Жил болгон өөрийн гэсэн онцлогтой, өөрийн гэсэн хэв маягтай гаргахыг хичээдэг.
-Таны загваруудад энэ Д.Отгонжаргал дизайнерынх гэх онцгой хэв маяг харагддаг шүү дээ.
-Миний загварууд тодорхой. Кутюр, эмэгтэйлэг хэв маяг маань шингэсэн. Түүн дээр бид үндэсний хэв маягийг шингээж, эмжээр, торго, кутюр ажиллагаа, үндэсний хээнүүд оруулж байна. Үндэсний стильтэй, тэгсэн хэрнээ кутюр гоёлтой. Хээ хатгамал, гар ажиллагаа их орсон.
Д.Отгонжаргалын өөрийн гэсэн шугам гэж бий. Эмэгтэйлэг, гоо сайхныг илүү их тодруулж харуулах зорилготой, дээр нь жаахан дур булаам хэв маягтай. Тэр бүгдийгээ үндэсний хэв маягтай хослуулж байна.
-Таны хувьд торон материалаар юм хийх дуртай юм шиг санагддаг. Тор дээр нарийн чимэглэл хийх их хэцүү, ажиллагаа ихтэй болов уу гэж бодогддог.
-Тор өөрөө биетэй биш. Оёхоор утас нь ил харагддаг гэх мэт хүндрэлүүд гардаг л даа. Даавуун дээр гурван цаг чимэглэл хийж суухад, торон материалыг зургаан цаг чимэглэдэг. Тийм хэмжээний хүч хөдөлмөр зарцуулагддаг. Торон материал их гоё, би их дуртай. Тиймээс бараг загвар болгон дээр минь тор харагддаг. Энэ жил бас нэлээн их тортой загварууд гарна.
-Сайхан загварууд гаргасан ч түүнийг хэрэглэгчдэд хүргэнэ гэдэг нэн чухал. Үүнд хэрхэн анхаарч байна вэ?
-Мэдээж дүр төрх. Дизайнер гоё загварууд хийчихээд дүр төрхөө тодорхойлж чадахгүй бол загвар нурдаг. Тиймээс дүр төрхийг гаргаж чадна гэдэг маш чухал. Загварын шоуны хоёр хэсэгт 30, 30 загвар гаргана. Энэ жил бид моделийн шалгаруулалт явуулаагүй. Мэргэжлийн гэсэн тодотголтой, туршлагатай моделиудаа авч байна.
-Гоёлын даашинзны улирал эхэлж байна. Та даашинзаа сонгох гэж буй бүсгүйчүүддээ ямар зөвлөгөө өгөх вэ?
-Эмэгтэй хүн болгон бие галбир, царай төрхийн хувьд онцлогтой. Ялангуяа сүүлийн үед надад махлаг эсвэл мөрөө том харагдуулмаар байна, өгзгөө жижигхэн харагдуулмаар байна гэсэн хүсэлтэй биеийн онцлогтой хүмүүс их хандаж байна. Энэ бүгдэд таарсан салоны үйлчилгээ л илүү оновчтой байдаг.
Олонд зориулсан нэг хэмжээгээр хийдэг хувцаснууд тодорхой хэмжээний биеийн онцлогтой хүмүүст таарч тохирохгүй байх нь бий. Тиймээс эмэгтэй хүн өөртөө зориулсан үйлчилгээг авбал зүгээр байдаг. Бие галбирын сайхан хэсгийг нь тодруулаад, өөтэй хэсгийг дарах хэрэгтэй байдаг. Төгс бие галбиртай хүн ховор. Дээр нь өөрийгөө майга гэж боддог хэрнээ тэгшхэн хөлтэй хүмүүс ч бас бий.
-Гоёлын хувцасны ирэх жилийн трэнд ямар байх бол?
-Сонгодог хэв маяг давамгайлж байна. Сонгодог хэв маягт илэрхийлэгдэж байгаа элемент нь маш энгийн болж байна. Өнөөдөр гоёлын даашинз болгон өмссөн бол маргааш нь хүлээн авалтад өмсөх боломжтой гэсэн үг. Энгийн сонгодог хэв маягууд давамгайлж байна. үүн дээр нэгдүгээрт чимэглэл, хоёрдугаарт даавууны фактур. Жишээлбэл, геометр дүрсний хуваалтууд, оптик хэлбэрүүд, байгалийн ургамлын фактурууд энэ жил моодонд орж байна.
Гоёлын даашинз сонгодог учраас үндсэн материал, хэлбэр, чимэглэл гурваараа илэрхийлэгддэг, зориулалт нь гоёлынх учраас ерөнхийдөө тогтвортой.
БИД ӨВӨРМОНГОЛД ШОУГАА ХИЙЖ, САЛБАР ДЭЛГҮҮРЭЭ НЭЭНЭ
-Танайх салоноо ажиллуулахаас гадна шинэ үйлдвэр байгуулсан гэж сонслоо. Үйлдвэр гэхээр олон нийтэд зориулсан бүтээгдэхүүн гаргах төлөвлөгөөтэй гэж ойлгож болох уу?
-Миний хүсэл зорилго масст зориулсан бүтээгдэхүүн гаргахыг эрмэлздэг. Манай бүтээгдэхүүнүүд дээд зэрэглэлийн гэдэг утгаараа тодорхой хэмжээний өртөг өндөртэй гардаг. Тийм болохоор бид дундаж түвшний орлоготой хүмүүст зориулсан брэнд гаргахын тулд үйлдвэрээ байгуулсан. Үйлдвэр байгуулна гэдэг дотоод зохион байгуулалтын хувьд ч хөрөнгө мөнгөний хувьд ч шууд орчихож болохгүй юм байна. Бид алхам алхмаар энэ ажилдаа орж байна. Энэ нь бидэнд эрсдэл багатай. Энэ байдлаараа явбал нэгээс хоёр жилийн дараа үйлдвэрлэл маань бүрэн утгаараа ажиллана гэж бодож байна.
-Хөх хотод дэлгүүрээ нээх гэж байгаа гэж дууллаа?
-Манай салбар хөгжиж байна. Олон дизайнер төрөн гарч байна. Бидэнтэй ижил үйл ажиллагаа явуулж байгаа салонууд бий. Тийм болохоор монгол хүмүүс маань монгол дизайнеруудынхаа хийсэн хувцсыг өмсөх сонирхолтой болчихсон. Тиймээс манай бизнес хөгжих тохиол нь бүрдчихээд байна.
Бид Монголд үр өгөөжтэй ажиллаж байна. Нийтдээ зургаан цуглуулга гаргалаа. Монголдоо манайх шиг ийм олон цуглуулга гаргасан брэнд байхгүй гэж боддог. Энэ маань бидэнд нөхцөл бололцоо байна гэсэн илэрхийллийг илгээж байна.
Цуглуулга болгон маань маш амжилттай, эрэлт хэрэгцээтэй байгаа. Тиймээс дараа жилээс бид масст зориулсан бүтээгдэхүүнээ гаргаж эхлэх бодолтой байна. Энэ шоуныхаа дараа бид Өвөрмонголд бас шоугаа хийж, арванхоёрдугаар сарын сүүлээр Хөх хотын таван одтой зочид буудалд хоёр дахь том дэлгүүрээ нээх гэж байна. Мэдээж бидний хувьд маш том алхам. Одоогоор Өвөрмонголын зах зээлийг судалж байна.
МИАТ-ЫН ОНГОЦНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛЛАГСДЫН ХУВЦАСНЫ ЗАГВАРЫГ ГАРГАХААР БОЛСОН
Э.Энхболд:
-2017 он нэлээн завгүй өнгөрлөө. Хөх хот дахь хамтрагч байгууллага маань Ар Монголын брэнд бүтээгдэхүүн Өвөрмонголын зах зээлд байх ёстой юм байна гэж үзээд энэ оны хоёрдугаар сард ирж судалгаа хийсэн юм билээ.
Судалгааныхаа явцад Монголд байгаа ноолууран эдлэлийн компаниуд, дизайнерын урлангуудаар явж уулзахад манай дизайнерын бүтээлүүд шаардлагад нь нийцээд хамтран ажиллах санал тавьсан. Ингээд Хөх хотын таван одтой үндэсний загвар дизайнтай, дотоод болон гадаадын төрийн айлчлалаар ирж байгаа хүмүүс буудаг Өвөрмонгол зочид буудалд эхний дэлгүүрээ нээж байна.
-Өвөрмонголоос гадна гаднын зах зээлд танай брэндийг хэр сонирхож байна вэ?
-Бид голцуу хуримын болон гоёлын даашинзууд захиалгаар хийж байна. Мөн үндсэн цуглуулга болох хавар, намар болон цагаан сар, наадмаар үндэсний хэв шинж шингэсэн тусгай загваруудаа гаргадаг. Эдгээр загваруудыг маань монгол туургатнууд их сонирхож, тухайн орон нутагтаа дэлгүүрийг маань нээе гэсэн санал тавьдаг.
Мөн олон улсын тэмцээнүүдэд оролцож буй миссүүдийнхээ даашинзыг урлаж, үдшийн гоёлын даашинзны төрөлд үргэлж тэргүүлэх байр эзэлж, түрүүлж байна. Түүнчлэн Солонгост болсон Азийн загварын фестивальд манай дизайнер Азийн 44 дизайнерууд дундаас шилдгээр шалгарсан. Гэх мэтчилэн Д.Отгонжаргал дизайнерын маань бүтээлүүдийг олон улсад их үнэлж, хүлээн зөвшөөрдөг.
Сонирхуулаад хэлэхэд, МИАТ компани загвараа шинэчлэх нээлттэй тендерийг энэ жил анх удаа гаргасан. Энэ тендерт хувь дизайнерууд оролцох боломжтой байсан юм. Гол онцлог нь хүчин чадал сайтай, олон жил үйл ажиллагаа явуулсан, санхүүгийн тайлан зөв байх гэх мэт шалгуур тавьдаг юм билээ. Тэндээс манай дизайнер Д.Отгонжаргал шалгараад МИАТ-ийн бүхээгийн үйлчилгээний ажиллагсдын хувцасны загварыг гаргахаар болсон. Бид стюардессуудынхаа загварыг гаргаад өгөх юм сан гэж их боддог байлаа. Тийм боломж ч гарч ирэхгүй байх аа гэж бодоод явдаг байсан.
Санаж явахад бүтнэ гэдэг шиг ийм нэр хүндтэй ажлыг гүйцэтгэх эрх нь бидэнд нээгдсэнд их баяртай байна. Тендерийнхээ материалыг бүрдүүлээд явж байхаад манай "O Couture" салоныхан маань маш их ажил хийж гүйцэтгэсэн байсан. 500-600 гаруй хуудас ажлын жагсаалт гарсан. Тухайн үед дизайнераараа их бахархаж байлаа. Шоугаа дууссаны дараа загваруудаа гаргаж эхэлнэ. Дизайнер маань хэдийнэ загваруудаа бодчихсон байгаа гэсэн.
-Та бүхэн судалгаагаа хэрхэн хийж байна вэ?
-Судалгаа их хийж байна. Бүхээгийн үйлчилгээний ажилчдын онцлогийг харж, ажлын зураг авалт хийж, тэдэнд ажлаа хийхэд нь загвар, материалын хувьд ямар асуудал тулгардаг талаар ярилцаж, сүр жавхаатай харагдах талаас нь бодолцох учраас гоё загвар гаргана гэдэгт итгэлтэй байна.
-Баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье!