“Агаар зарна” гэх зар хаа сайгүй. Нийслэлийг бүхэлд нь бүрхэх утаа ихсэх тусам энэ зар хүчээ авна, эрэлт нэмэгдэнэ. Хэр цэнгэг агаарыг хэр хэмжээтэй авахаас шалтгаалж үнэ нь хэлбэлзэнэ…
Миний тооцоолсноор бол агаар буюу хүчилтөрөгч өнөөгийн зах зээлд дунджаар 1000 төгрөгөөс 450 сая төгрөгт (зарын сайтуудаас үнэ судлахад) хүрч байна. Бүр түүнээс ч илүү ханштай гээч.
Одоогоос 20 жилийн өмнө бол агаар худалдаж авна гэвэл хүмүүсийн хөх инээд нь хүрэх байсан биз. Учир нь тэр цагт хоолой боомилох утаа байсангүй.
Гэтэл өнөөдөр яасан? Гэрт ч, гадаа ч угаарт дарлуулж байна. Энэ “дарлал”-аас хүүхэд, хөгшдөө аврахын тулд бид агаарт мөнгө зарж эхэлсэн. Өөрөөр хэлбэл ДЭМБ-аас Улаанбаатарын агаарыг аюултай хэмжээнээс дөрөв дахин их байгааг хэдийнэ тогтоочихсон, төр засаг агаарын бохирдлыг бууруулахад дорвитой алхам хийхгүй сунжирсаар байхад нийслэлийнхэнд үүнээс өөр сонголт үлдсэн гэж үү.
Нөгөө талаас “Агаар зарна” гэхээр баллонд савласныг хэлсэнгүй. Яахав өндөр хөгжилтэй орнуудад хэдийнэ савлаад зарж байгаа л даа.
Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2015 оны арванхоёрдугаар сард Канадын Vitality Air компани савласан агаарыг Хятадын зах зээлд нийлүүлж эхэлсэн. Уг цэвэр агаарыг 28 ам.доллараар үнэлсэн бөгөөд өдийд ч Хятадын зах зээлд эрэлттэй бүтээгдэхүүн гэнэ лээ.
Хатуухан хэлэхэд манайд ч ийм аюул ойрхон байна. Гэсэн ч хүн бүр халаасныхаа хэрээр агаар худалдаж авсаар багагүй хугацааг ардаа үдэв. Юутай ч агаар ямар ханштай байгааг сонирхож үзлээ.
1000-12000 ТӨГРӨГИЙН АГААР БУЮУ ХҮЧИЛТӨРӨГЧИЙН КОКТЕЙЛ
Манайд хамгийн хямд төсөр аргаар хүчилтөрөгч худалдан авах боломж нь энэ. Нэг аяга хүчилтөрөгчийн коктель идвэл гурван цаг ойд алхсантай тэнцдэг хэмээн эмч нар зөвлөдөг. Худалдааны төв, эмнэлэг, үйлчилгээний байгууллагуудад нэг аягыг нь 1000 төгрөгөөр зарах бөгөөд сардаа та хүчилтөрөгчид 30 мянган төгрөг зарцуулж болох юм. Мөн дэлгүүрүүдээс ч баллон хүчилтөрөгчийг 5900-12000 төгрөгөөр худалдан авч гэртээ коктейл хийж уух боломжтой.
21500-54000 ТӨГРӨГИЙН АГААР БУЮУ СКАЙ РЕСОРТ
Эсвэл “Скай ресорт” орж гэр бүлээрээ нэг өдрийг цэвэр агаарт эрч хүчтэйгээр өнгөрөөж болж байна. Эндээс агаар худалдан авахад том хүн дунджаар 21500-54000 төгрөг, хүүхэд 15000-41500 төгрөгтэй байх шаардлагатай. Энэ мөнгө нь зөвхөн цана, боард түрээслэх үнэ бөгөөд гэр бүлээрээ алжаал тайлах спа, ресторан, дэлгүүр, бялдаржуулах өрөө, хүүхдийн өрөө, цанын сургууль, гэр камп зэрэгт байршихад илүү их мөнгө хэрэгтэйг сануулъя.
150 МЯНГААС 1.5 САЯ ТӨГРӨГИЙН АГААР БУЮУ АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧ
Утаатай ч гэсэн Улаанбаатартаа өвөлжихөөр шийдсэн үү. Хувь заяатайгаа эвлэрээд хаашаа ч хөдлөхгүй гэртээ бүгэхээр шийдэгсдэд бол агаар цэвэршүүлэгч хамгийн тохиромжтой сонголт. Өөрөөр хэлбэл цэвэр агаарыг агаар цэвэршүүлэгчээр орлуулах юм. Чанар хийцээс шалтгаалж зах зээлд 150000-1.5 сая төгрөгийн ханштай. Хэдий гэрийн тань агаар шүүгдэж цэвэрших ч цэнгэг агаарыг орлож чадахгүй нь харамсалтай.
30 МЯНГААС 1.5 САЯ ТӨГРӨГИЙН АГААР БУЮУ АМРАЛТЫН ГАЗРУУД
Саяхан Нийслэлийн аялал жуулчлалын газраас агаарын бохирдолтой холбогдуулан Тэрэлжийн зарим амралт хямдрал зарласан талаар мэдээлсэн. Нэгэнтээ л агаарлангаа амрах гэж байгаа юм чинь уулархаг, хотоос зайдуу Тэрэлж рүү зүглэсэн нь дээр. Тэндэхийн амралтуудын дундаж ханш 50000-60000 мянга. Бүр нэг өдрийн 150 мянгаас 1.5 сая төгрөгийн ч өрөөтэй амралт байна. “Resort world terelj hotel” гэхэд Ерөнхийлөгчийн өрөө 1.5 сая, хоёр хүний өрөө 250 мянга, дөрвөн хүнийх 250 мянган зургаан хүнийх 300 мянга, гэр бүлийн өрөө 410 мянга гэсэн ханштай бол “Мойлтын тохой” 30 мянган төгрөг, “Аав мод” амралт 45 мянган төгрөг байна. Тэгэхээр хэтэвчин дэх мөнгөндөө тааруулж нэг хүн агаарыг 30 мянгаас 1.5 сая төгрөгөөр авах нь.
40 САЯАС 450 САЯ ТӨГРӨГИЙН АГААР БУЮУ БАЙШИН ХУДАЛДАЖ АВАХ…
Цалингаас цалингийн хооронд амьдарч ч байгаа хүмүүст агаарт хэдэн зуун мянгаар нь мөнгө зарцуулаад байх боломж нь муу. Тэгснээс бүсээ чангалж байгаад байшинтай болох эсвэл зуслангийн өвлийн байшин түрээслэх нь өөрт болоод үр хүүхдэд үлдэцтэй. Тэгээд ч өвлийн гурван сардаа цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалах боломжтой болно. Зах зээлд Бэлх, Сэлх, Зуун мод, Тэрэлжийн байрлалд өвөл, зуны байшин 40 саяас 450 сая буюу түүнээс ч дээш төгрөгийн үнэтэй байна лээ. Дундаж ханш нь 50 саяас 100 сая төгрөг. Хэд гурван төгрөгөө цааш нь хийсэн, банкнаас зээл авч чадсан нь агаарыг дунджаар 40 саяас 450 сая төгрөгөөр худалдан авч байгаа нь бодит үнэн.
ХӨДӨӨНИЙ ХҮН БОЛОХ…
Хот гэх их айлд хоргодоод байхгүй бол хөдөө рүү нүүх нь бараг шулуухан. Сүүлийн үед боломжтой, алсыг харсан хүмүүс хөдөө орон нутагт газар аваад өвлийн саруудад суурьшиж байна. Зарим нь бүр тэр чигтээ нүүцгээж байна гээч. Өнөөдрийн амьдралаа бус ирээдүйгээ бодсондоо л тэд ийм шийдвэр гаргасан нь тодорхой. Энд бий болгосон амьдралаа тэнд шинээр эхэлнэ гэхээр агаарт хэдийг төлж буйг тоймлоход амаргүй юм.
ГАДААДАД ӨВӨЛЖИХ...
Энэ сонголт бол “томчуудад" хамаарна. Харьд өвөлжиж, Монголдоо зуншдаг мода дээдсийнхэнд дэлгэрсэн. Гэсэн ч эрүүл мэнд, хойчоо тунгааж буй тэднийг буруутгах нь утгагүй… Тэд чадаж байна...
Ингээд харахаар бид агаарт хэдийнэ мөнгө төлдөг болчихжээ. Харин Нийслэлийг нөмөрсөн утаа биднийг хүлээлгүй хүрээгээ улам тэлсээр байна. Ирээдүйд хэрхэх нь бүрхэг... Ганц амьсгал хүчилтөрөгч дээр алалдан тэмцэлдэх үе ирэх вий дээ.