Ерөнхийлөгч Х.Баттулга бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амийг нь хөнөөсөн, тарчлаан зовоосон, балмад хэрцгий аллагын гэмт этгээдүүдэд цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналаа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид өнгөрсөн баасан гарагт хүргүүлсэн. Энэ санал олон нийтийг цочирдуулсны сацуу дэмжинэ, дэмжихгүй гэх туйлд хуваав.
Энэ талаар олон улсын эрх зүйч Б.Гүнбилэг тайлбарласныг та бүхэнд бүрэн эхээр нь хүргэе.
-2012 онд Монгол Улс Иргэний болон Улс төрийн пактын II протоколд нэгдэж орсноор цаазын ялыг халсан. Энэ пакт нь хүний үндсэн эрхийг хамгаалах конвенц учир гарах заалт байхгүй. Тухайн улс нэгдэн орсон л бол бандан тас гэсэн үг. Орохоосоо өмнө сайн судал гэсэн утгатай хатуу гэрээ.
Тухайн үед хуульчид өөр өөрсдийн байр суурийг илэрхийлж, би хувьдаа нэгдэн орох цаг ирээгүй гэсэн саналаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр хуваалцсан юм.
Одоо 2012 он биш тул цаазын ялыг сэргээх нь зөв буруу гэж мэтгэлцэх шаардлагагүй.
Олон улсын гэрээний эрхзүйн тухай 1969 оны Венийн конвенц гэж бий. Энэ конвенцийн 26 дугаар зүйлд “Аливаа улс олон улсын гэрээнд хүлээсэн үүргээ заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасан. Энэ зарчмын нэг гол хэсэг нь дотоодын хууль тогтоомжоороо түрий барин, олон улсын өмнө хүлээсэн үүргээсээ татгалзаж болохгүй гэсэн утгатай юм.
Мөн бид 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн, Эрүүгийн хуульд цаазын ялыг огт хэрэглэхгүй гэдгээ заачихсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын нийт ард түмнийг ганцаарчлан төлөөлөх институт мөн. Санал гаргах эрхтэй. Ерөнхийлөгч онц хэрцгий гэмт хэрэг үйлдсэн, ялангуяа хүчин, хүн амины гэмт хэрэгтнүүдэд цаазаар авах ял оноох нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Энэ саналыг хэрэгжүүлэхийн тулд бид юуны өмнө Эрүүгийн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй болно. Үүний тулд УИХ хууль гаргана.
Гэхдээ цаазаар авах ялын талаар бид одоо ярих цаг биш, нэгэнт оройтсон. 2012 онд энэ талаар илүү сайн хэлэлцэх ёстой байв. Нэгэнт олон улсын конвенцод нэгдэн орсны дараа цаазын ялыг эгүүлэн сэргээнэ гэвэл олон улсын эрхзүйд оролцогч субьектийн хувьд Монгол Улсын нэр хүнд унаж, доройтно.
Хэдий дотоодод буюу өөрийн газар нутагт цаазаар авах ялыг сэргээж болох ч Монгол НҮБ-ын гишүүн орон. НҮБ болон бусад гишүүн орнуудын өмнө хүлээсэн үүргээсээ Монгол татгалзлаа гэж үзнэ. Энэ нь манай улсын бусад улсууд болон олон улсын байгууллагатай хийсэн эсвэл шинээр хийх гэрээ хэлцэлд сөргөөр нөлөөлөх, нөгөө тал татгалзах учир шалтгааныг үүсгэх юм.
Жишээ нь эдий засгийн дэмжлэг үзүүлье гэж амласан бол яг хэрэгжүүлэх болоход “Танай улс олон улсын гэрээнээс татгалзжээ” гэж хариулах болно.
Иймд цаазын ялыг сэргээх, эсэх талаар маш сайн бодох ёстой.
НҮБ-ын гишүүн улс болсноор Монгол бусад улс орноор хүлээн зөвшөөрүүлэн, том гүрнүүдтэй эрх тэгш харилцах эрхтэй болсон. Энэ эрхэд халдах, тусгаар тогтносон улсынхаа ирээдүй, олон улсад бий болгосон харилцаа, хамтын ажиллагаанд хүндрэл учирч болзошгүйг харгалзах нь зөв.
Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн саналтай холбогдуулан нэг хэсэг хүмүүс цаазын ял оноосноор тухайн гэмт хэрэгтэнд бүрэн төгс хариуцлагыг үүрүүлнэ гэж дэмжиж байна. Нөгөө хэсэг нь хүнлэг бус шийтгэл гэж үзэн, эсэргүүцэж байна.
Мөн гэмт хэрэгтнийг бүх насаар нь чанга дэглэмтэй хорих ангид хорих нь цаазын ялаас илүү хүнд гэсгээл болно гэх мэтээр иргэд үзэл бодлоо илэрхийлж байна. Эдгээрийн талаар илүү дэлгэрэнгүй ярья гэвэл олон цаг шаардлагатай.
Гэвч одоо 2012 он биш тул цаазын ялыг сэргээх нь зөв буруу гэж мэтгэлцэх шаардлагагүй юм.