Харүмафүжи өнөөдөр Фүкүока хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр албан ёсоор уучлалт гуйж, сүмо бөхийн 17 жилийн замналаа өндөрлөж буйгаа мэдэгдлээ.
Тэрбээр “Би Таканоивад гэмтэл учруулсныхаа хариуцлагыг хүлээж зодог тайлахаа мэдэгдэж байна. Би Японы ард түмэн, Сүмо бөхийн холбоо болон намайг дэмжиж байсан хүн бүхнээс уучлалт гуйж байна. Их аваргын хувьд зохисгүй үйлдэл гаргалаа" гэсэн юм.
Харин түүний багш, ояката Исэгахама "Би өнөөдрийг хүртэл Харүмафүжиг архи ууж, агсам тавьж байхыг харж байсангүй. Яагаад ийм зүйл болчихов гэж бодогдож, их харамсалтай санагдаж байна. Өнөөдрийг хүртэл бидэнд тусалж дэмжиж ирсэн та бүхэнд баярлалаа. Та бүхнээсээ уучлалт гуйж байна" гэжээ.
Би Япон орон, Японы ард түмэнд хайртай.
Харүмафүжи утсаа оролдож байсан Таканоива А.Баасандоржийг бусдад хүндэтгэлтэй хандахыг шаардаж, ийм хэрэг үүссэн тухай өмнө нь мэдээлсэн.
Тэрбээр "Аварга хүн ямар байх ёстой вэ гэдгийг ухамсарлаж энэ шийдвэрийг гаргалаа. Би түүнд бусдад хүндэтгэлтэй хандаж сурахыг хүссэн юм. Ах хүн дүү нартаа зааж зөвлөх ёстой гэсэн үүднээс хандсан. Гэвч түүнийг ч гомдоож, Сүмогийн холбоо, сүмо сонирхогч болон намайг дэмждэг хүмүүсийг гомдоолоо" гээд "Би архинаас болж хэзээ ч асуудал гаргаж байсангүй. Энэ явдал архинаас болоогүй" гэлээ.
"Би арлын оронд 16 настайдаа ирэхэд ояката, окамисан хоёр маань надад өөрийнхөөрөө байхыг зааж зөвлөж байсан. Би үүнийг хэзээ ч мартахгүй. Би Япон орон, Японы ард түмэнд хайртай. Би та бүхэндээ баярлалаа, баярлалаа, баярлалаа гэж хэлэх ёстой. Би сүмод хайртай. Сүмоч хүн зөвхөн хүчтэй байгаад зогсохгүй эр зориг, итгэл найдвараараа хүмүүний сэтгэл зүрхэнд хүрдэг байх ёстой" гэлээ.
Японы Сүмо бөхийн холбоо түүний зодог тайлах хүсэлтийг хүлээн авсан байна.
Харүмафүжи Д.Бямбадорж 2001 онд 16 настайдаа мэргэжлийн сүмод барилдаж эхэлсэн бөгөөд есөн удаа түрүүлж, 2012 онд Ёкозүна цол хүртсэн билээ.
Эх сурвалж: Japan Today