Дууны клипэн дээр дотуур хувцастайгаа гадил идэж буйгаар гарсан дуучин бүсгүйд Египетийн шүүх хоёр жилийн хорих ял оноосон байна.
25 настай Шима Ахмедийн “I Have Issues” дууны клип өнгөрсөн сард цацагдсаны дараа садар самууныг сурталчилж ёс зүйгүй үйлдэл хийлээ хэмээн баривчилжээ. Тус клипний найруулагчид ч мөн адил хоёр жилийн хорих ял оноосон байна.
Шима баривчлагдахаасаа өмнө тус клипийг хийсэн зургийн багийнхнаасаа уучлалт гуйсан байна.
“Би огт ийм зүйл болж олны зүгээс дайралт ирнэ гэж төсөөлж байсангүй" хэмээн тэрбээр Фэйсбүүктээ бичээд, дараа нь устгажээ.
Өнгөрсөн онд Египетийн шүүх клипэндээ эмэгтэй гурван бүжигчнийг садар самуун сурталчилсан хэргээр зургаан сар шоронд хорих шийдвэр гаргасан байна.
Тус улсын Шерин Абдель Вахаб хэмээх бас нэгэн дуучныг мөн шүүхэд дуудсан байна.
Түүнийг тоглолтынхоо бичлэгийг цацсаны дараа “Чи Нил мөрнөөс ус уусан уу?” дууг дуулахыг үзэгчийн нэг нь хүсэхэд "үнэндээ Нил мөрнөөс ус уух юм бол шистосомозоор /шимэгч хорхойн нэг төрлийн өвчин/ өвчилнө гэж хариулжээ. Улмаар түүнийг Нил мөрнийг доромжилсон хэргээр шүүхэд дуудсан байна.
Даваа гарагт дуучин Абдель Вахабыг Египетийн дуу хөгжмийн үйлдвэрчний эвлэл хоёр сар тоглолтоо хийхийг нь хориглосноо мэдэгджээ.
Эх сурвалж: BBC