Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” корпораци өнгөрсөн аравдугаар сард 891 мянган ширхэг автомашин үйлдвэрлэсэн байна. Энэ нь жилийн өмнөхөөс 3.4 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнээс 356 мянгыг нь дотооддоо үйлдвэрлэсэн байна. Өнгөрсөн аравдугаар сард нийт 345 мянган ширхэг автомашин борлуулсны 295 мянга нь суудлын автомашин байсан талаар Токиод төвтэй тус компани мэдэгджээ.
Харин он гарснаас хойш “Toyota Motor” нийт 8.7 сая ширхэг автомашин үйлдвэрлээд байгаа нь жилийн дүнгээр 3.1 хувиар өссөн дүн болж байна. Олон улсад цахилгаан автомашины үйлдвэрлэл эрчимжиж байгаа энэ үед тус компани устөрөгчийн хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэхэд гол анхаарлаа хандуулж байгаа аж.
Б.Ариунболд