Жил бүрийн арван хоёрдугаар сарын 1-нд Хүний дархлал хомсдолын вирүс, дархлалын олдмол хомсдол /ХДХВ, ДОХ/-ын өдрийг дэлхий нийтээрээ тэмдэглэдэг.
Энэ жил дэлхий даяар ХДХВ, ДОХ-ын халдвартай хүний эрхийг хамгаалахад анхаарлаа хандуулж байгаа юм. НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрийн захирал “Хүн бүр өөрийн нас, хүйс, оршин суугаа газар, хэнийг хайрлаж байгаагаас үл хамааран эрүүл байх эрхтэй” гэсэн нь үүнтэй холбоотой.
Харин манай улс "Би сэргийлж чадна, харин та" уриан дор өсвөр үеийн хүүхэд, залууст ХДХВ, ДОХ-ын дамжих зам болон халдвар авахаас хэрхэн сэргийлэх, хамгаалах арга зам бүхий сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэхээр болжээ.
ХАЛДВАР ТЭЭГЧ НЬ ЗӨВХӨН ХҮН
Саяхан нийгмийн сүлжээ төдийгүй зарим цахим хэвлэлээр гадилаар дамжин ДОХ-ын халдвар тарсан талаар шуугив. Иргэдийн дунд энэ талаар мэдээлэл харьцангуй сайжирсан гэдэг ч өнөөх худал мэдээллийн шуурганд боловсролтой, боловсролгүй, хэлтэй, устай олон хүн автсан.
ХДХВ-ийн халдварын бүртгэгдсэн 249 тохиолдлын 99.5 хувь нь бэлгийн замаар халдварлажээ
ДОХ-ын вирүс нус, цэр, шүлсээр дамжих боломжгүй. Гадилаар бол бүр хэзээ ч боломжгүй. Тэгвэл вирүс гадна орчинд хэр тэсвэртэй байдаг юм бол?
Бүх төрлийн ариутгалын бодист мэдрэг бөгөөд устөрөгчийн хэт исэл, эфир, ацетон, хлорамин зэрэгт 3-5 минутын дараа идэвхгүй болно. Хэт яагаан болон ионийн туяанд шууд устана. Энэ нь гадаад орчинд тэсвэр муутай гэсэн үг. Харин
- Хөлдөөсөн үрийн шингэнд хэдэн сар
- Хөлдөөсөн цусны ийлдэсд 10 жил хүртэл
- Хатаасан цусны ийлдэс болон үрийн шингэнд амьдрах чадвараа 1 хоног хадгалдаг байна.
Халдварын хэлхээ гэж байдаг бөгөөд вирүс, дамжих зам, өртөмтгий бүлэг гэж бий. Халдварын эх уурхай нь халдвар тээгч хүн. Халдвар тээгч хүн л дараагийн хүнд халдварыг дамжуулна. Тэгэхээр гадилаар эсвэл шумуулаар халдварлахгүй.
Өртөмтгий байдлыг нь авч үзвэл эхийн хэвлийд байгаа ургаас эхлээд өтөл насны хүн ч халдвар авах боломжтой. Хүн л байвал хэдэн настайгаас үл хамааран дамжина. Бэлгийн замаар, халдвартай эхээс хүүхдэд, жирэмсэн болон төрөх үед, хөхний сүү, цус цусан бүтээгдэхүүн, зүү тариураар халдвар дамжина. ХДХВ-ийн вирүс нулимс, шүлс, шээс, ялгадаст тодорхойлогдоогүй. Харин халдвартай хүнээс ялгарч байгаа цустай шүлс 2 литр хүрэхэд халдвар дамжуулах чадвартай болно. Шүлсийг ийм их хэмжээгээр хуримтлуулах боломжгүй гэдэг нь тодорхой.
ХДХВ-ийн халдварын бүртгэгдсэн тохиолдол энэ сарын 20-ны байдлаар 249 болоод байна. Үүний 99.5 хувь нь бэлгийн замаар халдварлажээ.
ХАЛДВАРТАЙ 14 ЭХЭЭС 20 ХДХВ-ГҮЙ ХҮҮХЭД ТӨРСӨН
2013 оноос хойш ретровирүсийн эсрэг эмчилгээ нэвтэрснээс хойш шинэ тохиолдлын тоо, ээжээс хүүхдэд халдварлах, нас баралт буурсан байна.
Халдвар авсан эсэхээ мэдэх цорын ганц арга нь шинжилгээ
Халдварыг эрт мэдэж, эмчилгээнд орвол дараагийн хүнд халдвар дамжуулах магадлал 96 хувиар буурдаг байна. 1992 оноос хойш 14 ээжээс төрсөн 20 хүүхэд халдвар аваагүй. Халдвартай эх эмчилгээ хийлгэснээр хүүхдэд дамжихгүй байх боломжтой бөгөөд халдвартай 14 эхийн 6 нь хоёр удаа төржээ. Тиймээс та эрт оношлуулбал үр дүнтэй эмчилгээ хийлгэх боломжтойг эндээс харж болохоор байна.
ХАЛДВАР АВСАН ЭСЭХЭЭ МЭДЭХ ЦОРЫН ГАНЦ АРГА НЬ ШИНЖИЛГЭЭ
ХДХВ-ийн халдвар авсан бол 10-15 жил, түүнээс ч илүү хугацаагаар шинж тэмдэг илрэхгүй байж болно. Тиймээс зөвхөн шинжилгээгээр л ХДХВ-ийн халдвартай болохыг тогтооно. Зарим тохиолдолд эрсдэлтэй алхам хийсэн хэдий ч илрэх вий гэх айдсаасаа болоод өвчтөнүүд шинжилгээ өгдөггүй талаар эмч нар хэлж байна.
Оношлуулж байгаа хүмүүсийн 45.8 хувь нь ДОХ-ын шатандаа илэрч байгаа нь анхаарал хандуулах асуудал мөн.
ХДХВ-ийн халдвар тээгч байх магадлалтай 326 иргэн шинжилгээнд хамрагдаж, эмчилгээ хийлгэх нь дараагийн хүнд халдвар тараах магадлалыг 96 хувиар бууруулна
Халдварын тархалтын тооцооллоор манай улсад 575 хүн халдвар тээж байх магадлалтай. Тэдний тал хүрэхгүй хувь нь л оношлуулсан. Өөрөөр хэлбэл энэ сарын 20-ны байдлаар 249 хүн оношлогджээ.
Дэлхий дахинд 2013 оноос эхлэн хэрэглэж буй ретеровирүсийн эсрэг эмчилгээний үр дүн өндөр байгааг дээр дурдсан халдвартай эхээс халдваргүй төрж буй хүүхдүүдийн тоо харуулна. Манай улсад оношлогдсон иргэдийн эмчилгээний үр дүн 80-90 хувьтай байна. Дэлхий нийтэд ч эмчилгээний үр дүн сайжирч, нас баралтын тоо буурсан таатай мэдээ байгаа юм.
ХДХВ-ийн халдвар тээгч байх магадлалтай 326 иргэн шинжилгээнд хамрагдаж, эмчилгээ хийлгэх нь дараагийн хүнд халдвар тараах магадлалыг 96 хувиар бууруулна.
Дахин давтъя. Халдвар авсан эсэхээ мэдэх цорын ганц арга нь шинжилгээ. Тиймээс шинжилгээнд хамрагдаж, хайртай дотнын хүмүүсээ халдвар авах эрсдэлээс хамгаалаарай.