БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн асуудалд хангалттай хатуу байр суурьтай биш байна гэж Дональд Трампын засаг захиргаа БНХАУ-ыг шүүмжиллээ. Учир нь тус улс зах зээлд төвлөрсөн шинэчлэлд анхаарал хандуулж байна гэж АНУ үзэж байгаа юм.
Өөрөөр хэлбэл БНХАУ эдийн засгийн өөрчлөлт, Төрийн өмчит компаниудын шинэчлэл, эрх баригч намын эдийн засаг дахь үүрэг оролцоог хязгаарлахад анхаарч байгааг АНУ-ын эрх баригчид анхааруулжээ. Баллистик пуужин туршсантай нь холбоотойгоор Дональд Трампын Засгийн газар БНХАУ-ыг БНАСАУ-тай харилцаагаа таслахад шахалт үзүүлэхийг зорьж байгаа юм.
Үүнээс гадна пүрэв гарагт НҮБ-ын Аюулгүйн зөвлөл БНАСАУ-ын асуудлыг хэлэлцжээ. Энэ үеэр ОХУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч цөмийн болон пуужингийн туршилтуудаа зогсоохыг тус улсаас шаардсан байна. Мөн АНУ болон БНСУ-аас 12 дугаар сард хийхээр төлөвлөөд байгаа цэргийн сургуулилтаа цуцлахыг хүсжээ. Харин БНХАУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч "Солонгосын хойгийн асуудлыг шийдвэрлэхийн тулд талууд хүлээцтэй хандаж, НҮБ-ын хоригийг хэрэгжүүлэх ёстой" гэсэн байр сууриа илэрхийлжээ.
Б.Ариунболд