БНСУ-ын Төв банк сүүлийн зургаан жилийн хугацаанд анх удаа бодлогын хүүгээ өсгөлөө. Тодруулбал, тус улсын Төв банк шинжээчдийн таамаглаж байсанчлан бодлогын хүүгээ 1.25 хувиас 1.5 хувь болгож нэмэгдүүлсэн байна. Үүнээс өмнө буюу 2016 оны зургаадугаар сард тус улсын бодлогын хүү түүхэн доод түвшин буюу 1.25 хувьд хүрээд байсан юм. БНСУ-ын экспорт өссөнтэй холбоотойгоор тус улсын эдийн засаг энэ онд гурван хувиар өснө гэсэн таамагт хүрэхэд ойртоод байгаа аж.
Үүнд “Samsung Electronics” зэрэг томоохон компаниудын ашгийн хэмжээ нэмэгдсэн нь голлох нөлөөг үзүүлжээ. БНСУ-ын Төв банкны тэргүүн И Жү Ёл "БНСУ-ын Мөнгөний бодлогын зөвлөл бодлогын хүүг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Өнгөрсөн аравдугаар сард танилцуулсан мөнгөний бодлогын шийдвэрээс хойш олон улсад нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн бэ гэдэгт анхаарлаа хандуулбал, дэлхийн эдийн засгийн сэргэлт эрчимжиж, олон улсын санхүүгийн зах зээл тогтвортой түвшинд хүрснийг харж болно" гэж мэдэгджээ.
Б.Ариунболд